Хайх

Honda компанийн бүтээсэн хувийн нисэх онгоц

Honda компанийн бүтээсэн хувийн нисэх онгоц

Тансаг зэрэглэлийн

Text: Buro.Mongolia


Зураг:

Бид Honda компанийг ихэвчлэн гэр бүлийн машин болон хөнгөн мотоцикл үйлдвэрлэдэг гэдгээр нь мэддэг. Тэгвэл одоо Honda тансаг зэрэглэлийн “нисдэг машин” үйлдвэрлэж эхэлжээ

Саяхан тус компани олон нийтэд шинээр HondaJet онгоцоо танилцууллаа. Энэхүү нисэх онгоц нь дотроо хэрэгтэй гэсэн бүх зүйлийг агуулжээ. Японы автомашин үйлдвэрлэгч Honda компани өндөр зэрэглэлийн хувийн онгоц бүтээснээр, хувийн онгоцны салбарт хүч түрэн орж ирлээ. Ингэснээр тус компанийн үүсгэн байгуулагч Соичиро Хондагийн мөрөөдөл биелж байгаа юм. Тэрбээр нисэх онгоцонд маш их дуртай байсан бөгөөд анх Honda компанийн логог онгоцны далавч хэлбэрээр зурж байжээ.

HondaJet нисэх онгоц нь дотроо долоо хүртэлх хүний багтаамжтай ч, асар хөнгөн жинтэй гэдгээрээ онцлог болж байгаа юм. Мөн онгоцны бүхээг цэлгэр, зай ихтэй ба бусад ижил төрлийн хувийн онгоцнуудаас 1,47 метрээр том талбайтай. Харин онгоцны дээд хурд нь 777 км/цаг бөгөөд хурдлах явцад дуу чимээг багасгаж өгсөнөөр зорчигчдын тав тухыг дээд зэргээр хангаж өгөх юм. Энэхүү тансаг зэрэглэлийн хувийн онгоц нь 4,5 сая долларын үнэтэй бөгөөд Honda компанийн мэдэгдсэнээр тэд аль хэдийнэ зуу гаруй захиалга хүлээн авсан байгаа гэнэ.

Honda компанийн бүтээсэн хувийн нисэх онгоц (фото 1)

цааш үзэх