Хайх

Мишээгээрэй: Зурган дээр инээмсэглэдэггүй хүмүүст зориулсан апп гарлаа

Мишээгээрэй: Зурган дээр инээмсэглэдэггүй хүмүүст зориулсан апп гарлаа

FaceApp

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Зурган дээр инээж чаддаггүй, дэлхийн хамгийн дүнсгэр хүний зургийг ч ярзайтал инээлгэх цоо шинэ апп гарсан байна

Сүүлийн үед селфи засч янзлах зориулалттай янз бүрийн апп танилцуулагдаж байгаа. Тэгвэл тэдэн дотроос Wireless Lab компани FaceApp гэдэг маш хөгжилтэй аппыг бүтээжээ. Энэхүү апп нь инээмсэглэлийг илүү бодитой харагдуулахын тулд "artificial neural network" гэх аргачлал ашиглан хүний зурганд инээмсэглэл нэмдэг аж. Тэгэхээр одооноос эхлэн зураг авахуулахдаа заавал хүчээр инээх шаардлагагүй боллоо.

FaceApp нь хүний царайнд зөвхөн инээмсэглэл тодруулаад зогсохгүй нас нэмж, залуужуулж, эрэгтэй, эмэгтэй төрхөнд хувиргаж мөн "халуухан" болгож чаддаг.

Сонирхуулахад тус аппыг боловсруулсан Wireless Lab компани нь өмнө нь энгийн зургийг алдартай бүтээлүүдэд хувиргадаг Prisma аппыг бүтээж байсан юм. Одоогоор FaceApp-ыг зөвхөн iOS үйлдлийн системд л ашиглах боломжтой.

цааш үзэх