Хайх

Instagram сэтгэгдэл дээр like дарж, дагагчаа хасах тохиргоо нэмлээ

Instagram сэтгэгдэл дээр like дарж, дагагчаа хасах тохиргоо нэмлээ

Тун удахгүй

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Өнөөдөр Instagram хэд, хэдэн шинэ үйлдэл нэмж буйгаа зарлалаа

Instagram олон нийтийн сүлжээ шинэчлэлтүүдийг үргэлжлүүлэн хийсээр байна. Энэ удаад Instagram-ын үүсгэн байгуулагч Кевин Систром хэд, хэдэн үйлдэл шинээр нэмж буйгаа зарлалаа. Тэрээр өнгөрсөн есдүгээр сард ёс зүйгүй сэтгэгдлүүдийг тохиргоо хийн хязгаарлах үйлдэл танилцуулсан бол тун удахгүй сэтгэгдэл хаах горим нэмэгдэх гэнэ. Үүний тулд зургаа нийтлэхээс өмнө "Нэмэлт тохиргоо" (Advanced Settings) цэс рүү орж "Сэтгэгдэл унтраах" (Turn Off Commenting) гэсэн тохиргоог хийнэ. Мөн өөрт таалагдсан сэтгэгдэл дээр like дарах ч боломжтой юм. Ингэхийн тулд тухайн сэтгэгдлийн дэргэд байрлах зүрхэн тэмдэг дээр дарна. Гэхдээ эдгээр үйлдлүүд нь хэдэн долоо хоногийн дараа ашиглалтанд орох болно.

Instagram сэтгэгдэл дээр like дарж, дагагчаа хасах тохиргоо нэмлээ (фото 1)

Хэрэв өмнө нь Instagram хуудсандаа шинэ дагагч нэмсэн л бол уг хэрэглэгчийг "block" хийж болохоос биш буцаагаад хасч болдоггүй байсан. Одоо тэгвэл хасах боломжтой болсон байна. Үүний тулд дагагчдынхаа нэрсийн жагсаалт руу орж хасахаар сонгосон хэрэглэгчийнхээ нэрийн хажууд байрлах цэсэн дээр дарахад л хангалттай. Таны хассан дагагчид энэ тухай мэдэгдэл ирэхгүй.

Instagram сэтгэгдэл дээр like дарж, дагагчаа хасах тохиргоо нэмлээ (фото 2)

цааш үзэх