Хайх

Хүчирхэг дуугаралт: Gold Phantom капсул дуу өсгөгч

Хүчирхэг дуугаралт: Gold Phantom капсул дуу өсгөгч

Devialet

Text: Buro.Mongolia


Зураг:

Францын Devialet брэндээс гаргасан Gold Phantom нэртэй энэхүү дуу өсгөгчийг 22 каратын ягаан алтаар чимж, нэн хүчирхэг дуугаралттайгаар бүтээжээ

Өнөө үед зөвхөн гоё загвартай байх нь хангалтгүй болсон тул энэхүү дуу өсгөгчийг алтаар бүрхсэн байна. Gold Phatom өсгөгчинд олон төрлийн шинэ дэвшилтэт технологи суурилуулж, дизайн ба дууны чанар дээр нь онцгой анхаарч ажиллажээ. Тиймээс энэхүү өсгөгч 4,500 ваттын хүчин чадалтай дуугарах гэнэ. Тэгэхээр өндөр чанартай дуугаралттай хөгжим ба чамин, хээнцэр зүйлд дуртай хүмүүст энэхүү дуу өсгөгч таалагдах нь гарцаагүй юм.

Хэрэв та энэхүү төхөөрөмжийг худалдан авахыг хүсвэл Devialet брэндийн албан ёсны сайтнаас урьдчилан захиалж болно. Уг алтан капсул хэлбэрийн дуу өсгөгч нь 2,999$-ын үнэтэйгээр худалдаанд гарчээ. 

Хүчирхэг дуугаралт: Gold Phantom капсул дуу өсгөгч (фото 1)Хүчирхэг дуугаралт: Gold Phantom капсул дуу өсгөгч (фото 2)

цааш үзэх