Хайх

Twitter 360 хэмийн видео дамжуулдаг болно

Twitter 360 хэмийн видео дамжуулдаг болно

Одоогоор туршилтын явцдаа байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Twitter шинэ үйлдэл танилцуулж байна. Одоо удахгүй Twitter олон нийтийн сүлжээнд 360 хэмийн дамжуулалт хийж, видеог хүссэн зүгтээ эргүүлж харах боломжтой боллоо.

Одоогийн байдлаар энэхүү шинэ үйлдэл нь туршилтын горимд явж байгаа бөгөөд бүх хүн ашиглаж болохгүй ч үр дүнг нь яг одоо харж болно.

Сануулж хэлэхэд өнгөрсөн арванхоёрдугаар сарын дундуур Twitter Periscope-той нэгдэж буйгаа зарласан юм. Ингэснээр хэрэглэгчид Twitter хуудсаараа шууд дамжуулалт хийх боломжтой болсон билээ.

цааш үзэх