Хайх

Видео: iMessage хэрхэн өөрчлөгдсөнийг харцгаая

Та төсөөлөөчгүй байсан

Text: Buro.Mongolia


Зураг:

Хэдхэн хоногийн өмнө Apple компани WWDC чуулган дээр хэд, хэдэн шинэчлэлтээ танилцуулсан. Үүний нэг нь iMessage байсан ба тэр дундаа анимэйшн, эможи болон бусад зүйлс шинэчлэгдсэн юм. Тэгвэл яг хэрхэн өөрчлөгдсөн гэдгийг нь үйлдэл дээр нь харцгаая

Бүх зүйл байж болох хамгийн хөдөлгөөнтэй бөгөөд өөрийн хүссэнээрээ өөрчлөх боломжтой болжээ. Цоо шинээр нэмэгдсэн үйлдлүүд дотор "Invisible Ink", анимэйшн, гараар зурвас бичих, үг болон өгүүлбэрийг эможигоор солих зэрэг зүйлс багтсан байна. Тиймээс одоо зурвас бичих хэзээ ч өмнөх шигээ байхгүй нь тодорхой. Apple компани энэхүү шинэчлэлтийг хийснээр iMessage жинхэнэ зугаатай тоглoом болон хувирч байгаа юм. Тэд Buzzfeed-ын сурвалжлагчдад шинэ бүтээгдэхүүнээ туршиж үзэх боломж олгосон байна. Ингээд энэхүү шинэчлэлт нь яг ямар учиртай болохыг та бичлэгээс үзнэ үү. 

цааш үзэх