Хайх

Зөвхөн алдартай, нөлөө бүхий хүмүүст зориулсан Tinder апп гарсан уу?

Зөвхөн алдартай, нөлөө бүхий хүмүүст зориулсан Tinder апп гарсан уу?

Tinder Select

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Хамгийн алдартай болзооны апп болох Tinder алдартай, чинээлэг хүмүүст зориулсан нууц төсөл хэрэгжүүлж байна

Шинэ мянганы залуусын дунд хамгийн түгээмэл ашиглагддаг Tinder болзооны апп, алдартай, чинээлэг, нөлөө бүхий хүмүүст зориулсан Tinder Select гэдэг хаалттай хувилбарыг зургаан сарын турш туршиж байгаа гэж TechCrunch вебсайт мэдээллэж байна. Tinder-ийн энэхүү тусгай үйлчилгээг зөвхөн урилгаар л ашиглах боломжтой бөгөөд урилга авсан алдартай хүмүүс цааш өөрийн найзуудаа урьж болно. Тэгэхдээ урилга хүлээн авсан гишүүдийн нэр дэвшүүлсэн хүмүүс өөр хүнд энэ урилгыг тарааж болохгүй юм. Ингэснээр энэхүү тусгай үйлчилгээ хяналтгүй тархахаас сэргийлэгдэж байгаа аж.

Одоогоор Tinder апп энэ мэдээллийг албан ёсоор батлаагүй ч TechCrunch энэхүү тусгай хувилбарын зургуудыг олж авч чаджээ.

Зөвхөн алдартай, нөлөө бүхий хүмүүст зориулсан Tinder апп гарсан уу? (фото 1)

цааш үзэх