Хайх

Мөрөөдлийн зүйл: Авсаархан бөгөөд хүчирхэг Hasselblad X1D

Мөрөөдлийн зүйл: Авсаархан бөгөөд хүчирхэг Hasselblad X1D

Тольгүй

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Дэлхийн анхны тольгүй, дундаж форматын мэдрэгчтэй дижитал камерыг Hasselblad компани хоёр хоногийн өмнө танилцууллаа

Дэлхийн зурагчин бүрийн мөрөөдөл болсон камерыг үйлдвэрлэдгээрээ алдартай Шведийн Hasselblad компани шинэхэн бүтээлээ танилцууллаа. Тэдний дундаж форматтай камерууд нь өндөр чанартай зураг авдаг боловч ихэвчлэн маш хүнд жинтэй байдаг. Тэгвэл энэ байдлыг өөрчлөхөөр нэгэн шинэ бүтээл гарч ирээд байна. Hasselblad X1D камер нь маш өндөр чанартай зураг буулгах мэдрэгчтэй ч харьцангуй авсаархан камер юм. Техникийн үзүүлэлтийн хувьд X1D загвар нь 50 MP нягтаршилтай зураг авах ба 1080p чанартай бичлэг хийх боломжтой. Гэрэл мэдрэх чадвар буюу ISO -г 25,600 хүртэл нэмнэ гэхээр энэ камераар харанхуй шөнө ч сайн зураг авч болох юм. Hassalblad шинэ загварынхаа эх биеийг хөнгөн цагаанаар хийж, минимал, ретро хэв маягтай бүтээжээ.

Энэхүү Hasselblad X1D камерын дан эх бие 9,000 долларын үнэтэй худалдаанд гарсан байна. 

Мөрөөдлийн зүйл: Авсаархан бөгөөд хүчирхэг Hasselblad X1D (фото 1)Мөрөөдлийн зүйл: Авсаархан бөгөөд хүчирхэг Hasselblad X1D (фото 2)Мөрөөдлийн зүйл: Авсаархан бөгөөд хүчирхэг Hasselblad X1D (фото 3)Мөрөөдлийн зүйл: Авсаархан бөгөөд хүчирхэг Hasselblad X1D (фото 4)

цааш үзэх