Хайх

Mongolia
Mongolia
Андреа Казираги

Андреа Казираги

  • Улс:Монако
  • Салбар:Монакогийн вант улсын хаан ширээг залгамжлагчдын дөрөв дэх салааны төлөөлөгч

Андреа Казираги 1984 онд Монакогийн гүнж Каролинагийн гэр бүлд төржээ. Хүүг зургаатай байхад түүний эцэг итали бизнесмен Стефано Казираги автын ослоор амь үрэгдсэн юм. Хүүд ааваа алдсан энэхүү харамсалтай үйл явдал маш хүндээр тусч, сэтгэл санааны гүн хямралд автжээ. Улмаар ээж нь хүүхдүүдтэйгээ (Андреагийн дүү Пьер эмэгтэй дүү Шарлотта) Монакогоос нүүж, Францад амьдрах болсон байна.

Парис хотноо хувийн сургууль төгссөний дараа Андреа Канадад үргэлжлүүлэн суралцсан юм. Тэрээр 2007-2009 онд Нью-Йоркийн Их сургуульд  олон улсын харилцааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан ба дараа нь Франц дахь Катарын Элчин сайдын яаманд дадлага хийжээ. 

Андреа Казираги 2004 оноос өөрийн гэр бүлийн буяны үйлсэд идэвхтэй оролцох болсон. Тухайлбал, тэрээр өөрийн эмээ болох Монакогийн гүнж Грэйсийн (америкийн жүжигчин Грэйс Келли) үндэслэсэн хүүхдэд туслах "World Association of Children's Friends" байгууллагын ажлын хүрээнд Африкийн орнуудад буяны үйл ажиллагаа хийж байв. Казигари мөн "Формула-1" уралдааны Монакогийн Гран-при тэмцээнд байнга зочилдог.  
Казираги 2013 оны зун эртнээс үерхсэн өөрийн найз бүсгүй Татьяна Санто Доминготой гэрлэсэн бөгөөд тэд Александр Андреа Стефано Казираги гэсэн хүүтэй.

Андреа Казирагийг Европ дахь язгууртнууд дотроос хамгийн царайлаг төлөөлөгчдийн нэг гэж тооцдог. People сэтгүүл 1999 онд түүнийг "Хамгийн сайхан 50 хүн" жагсаалтанд оруулж байсан бол Forbes сэтгүүл 2008 онд түүнийг "Хааны удмын халуухан 20 хүн" жагсаалтын аравт эрэмбэлсэн байлаа.

 

Цааш үзэх