Хайх

Б.Цэрэндолгор

Б.Цэрэндолгор

  • Улс:Монгол
  • Салбар:Загвар

Биеийн өндөр: 179 см , Биеийн харьцаа: 80/60/90

Монголд анх удаа зохион байгуулагдсан "Mongolia's Next Top Model" шоу нэвтрүүлэгт 220 гаруй охидоос сонгогдон, 16 моделиос шилдгээр шалгарч нэвтрүүлгийн ялагч болсон Монголын дараагийн топ модель Б.Цэрэндолгор (Цэкү) 1996 оны долоодугаар сарын 31-нд төрсөн. Тэрээр "Ач" Анагаах Ухааны дээд сургуулийг шүдний эмч мэргэжлээр удахгүй төгсөх бөгөөд одоогоор "Монгол Модель" агентлагт харьяалагдан загвар өмсөж байна. Б.Цэрэндолгорыг Ariunaa Suri маркийн дизайнер анх брэндийнхээ нүүр царайгаар сонгосноор загварын ертөнцөд хөл тавьж байжээ. Тэрээр Говь, Гоёо, Yamá Cashmere, Michel & Amazonka, Monalun зэрэг Монголын шилдэг брэндүүдийн загварын шоунд алхахаас гадна,  "Mongolia's Next Top Model" шоу нэвтрүүлгийн ялагч болсноор яг одоо Монголын үндэсний оператор G Mobile компанитай гэрээт моделиор ажиллаж байна. Б.Цэрэндолгор "Монголын загварын салбарынхан, тэдний хийж буй бүтээлүүдээс би урам зориг авдаг. Мөн тэдний нэг хэсэг болон ажиллаж байгаадаа үнэхээр баяртай байдаг" хэмээн ярьсан юм.

Б.Цэрэндолгорын бусад моделиудаас ялгардаг гол онцлог бол түүний дүр төрх ба эрч хүчтэй загварын алхаа. Тэр маш богино хугацаанд Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц, хүчирхэг дүр төрхийг бүрдүүлж, шилдэг тайзны моделиудын нэг болсон байна. Түүний эрчтэй байдал "Mongolia's Next Top Model" тэмцээний үе шат бүрт амжилт гаргахад нь тусалж, олон нийтийн сүлжээнд жинхэнэ шуугиан дэгдээж байсан билээ. Сонирхуулахад, загвар өмсөгч бүсгүй өөрийн биеийн галбирыг хадгалахын тулд бокс, аэробик болон усан спортоор хичээллэдэг гэж бидэнтэй хуваалцсан юм.

Б.Цэрэндолгор тун удахгүй олон улс дахь загварын карьераа эхлүүлэх гэж байна. "Mongolia's Next Top Model" шоу нэвтрүүлгийн шагналын сангийн хүрээнд "Looque" агентлагтай гэрээ байгуулан ажиллахаар ирэх аравдугаар сард Сингапур улсыг зорих болно.

Цааш үзэх