Хайх

Бар Рафаэли

Бар Рафаэли

  • Улс:Израиль
  • Салбар:Загвар өмсөгч

Израиль гаралтай алдартай модель Бар Рафаэли 1985 онд төржээ. Түүний ээж Ципи Левин 1970-аад онд нэртэй модель байсан нь түүний карьерт нөлөөлсөн байхыг үгүйсгэх аргагүй. Бар Рафаэлийг найман сартай байхад нь анх рекламны зураг авалтанд оролцуулжээ. Харин 15 нас хүртэл түүний моделийн карьерт шүдний заслын брекет саад болсон юм.

Бар Рафаэлийн оролцсон сурталчилгаанаас нэрлэвэл Moët & Chandon, Garnier, Escada, Desigual, Subaru, Samsung, Gap зэрэг олон алдартай брэндүүд бичигдэх болно. Түүний зураг францын  ELLE,  италийн GQ сэтгүүлүүдийн хавтсыг чимж байсан ба Sports Illustrated Swimsuit Issue сэтгүүлийн зураг авалтанд Бар Рафаэли Aerosmith хамтлагтай хамт оролцож байлаа. Энэхүү 2009 оны бикинитэй зураг нь Southwest Airlines компанийн реклам болон Америкийн Боинг онгоцнуудын сурталчилгаа болж байв.

Бар Рафаэли Израилийн заавал цэргийн алба хаах үүргээс зайлсхийж, хуурамч гэрлэлт бүртгүүлсэн нь 2007 онд илэрч, ард түмнийхээ дургүйцлийг төрүүлжээ. Түүнд дургүйцсэн хүмүүс ажил олгогч нарт нь дарамт шахалт үзүүлсэн байна. Харин тэрээр цэргийнхэнтэй эв санаа нэг гэдгээ үзүүлэн цэргийн эмнэлэгт шархдагсдыг эргэжээ. Гэхдээ цэргийн албанаас зугатсандаа тэр харамсдаггүй байна. Учир нь энэ хугацаанд тэр өөрийн карьераа хөгжүүлж чадсан юм.

Цааш үзэх