Төгс нүдний будалт
Chanel-ийн нүүр будалтын студи цэнхэр туяагаар дагнасан нүдний будгийн цуглуулга гаргалаа. Далайн тод номин цэнхэр өнгөнөөс эхлээд шөнийн тэнгэрийн гүн өнгө хүртэл энд бий
Chanel цэнхэр өнгөнөөс урам авч, тусгай цуглуулга гаргалаа. Цэнхэр өнгийн туяанууд өдрийн ба шөнийн нүүр будалтад ялгаагүй тохиромжтой байдаг давуу талтай. Цуглуулгад орсон нүдний тенийн нийлүүрт цэнхэр өнгөнөөс гадна сувдан, мөнгөлөг, бага зэрэг гялтганасан хар саарал гэх зэрэг дагалдах өнгөнүүд оржээ. Харин нэг өнгийн тениуд матт хар эсвэл гялалзсан цэнхэр өнгөний сонголттой байна.
Түүнчлэн цуглуулгад ус нэвтэрдэггүй мөнгөлөг нүдний харандаа болон цэнхэр шингэн хүрээлэгч орсон. Blue Rhythm de Chanel-ийн гол баатруудын нэг бол өтгөрүүлэгчтэй, хэт хар өнгийн сормуусны будаг юм. Брэндийн нүүр хувиргагчдын зөвлөж буйгаар нүүр будалтыг төгс болгохын тулд гялтганасан жижиг хэсгүүдтэй гелийг сормуусны үзүүрт түрхэх хэрэгтэй. Энэ гель будаг нь сормуусыг зөөлөн оюу өнгөөр будаж, харцыг гэрэлтүүлнэ. Эцэст нь саатай болон саагүй тод цэнхэр өнгийн хумсны будгууд цуглуулгын чимэг болжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт