Кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг 30 дахь удаагийн Critics Choice Awards хоёрдугаар сарын 8-ны өдөр Санта Моника хотод ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Энэ удаагийн ёслолын арга хэмжээг комедиан Челси Хэндлер хөтлөн явуулсан байна.
Шилдэг кино шагналыг Anora кино хүртсэн бол Wicked, Conclave зэрэг кинонууд тус тус 11 төрөлд нэр дэвшиж хамгийн олон шагналыг хүртжээ. Харин түүхэн Shōgun кино зургаан төрөлд өрсөлдөж, дөрвөн шагналын эзэн боллоо. Ингээд наадмын нийт ялагчидтай дэлгэрэнгүй танилцъя.
Шилдэг кино – “Anora”
Шилдэг найруулагч – Жон М.Чу, “Wicked”
Шилдэг эрэгтэй жүжигчин – Эдриан Броуди, “The Brutalist”
Шилдэг эмэгтэй жүжигчин – Дэми Мур, “The Substance”
Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин – Киран Калкин, “A Real Pain”
Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин – Зоуи Салдана, “Emilia Pérez”
Шилдэг залуу жүжигчин – Мэйси Стелла, “My Old Ass”
Шилдэг кино зохиол (эх зохиол) – Корали Фаржа, “The Substance”
Шилдэг кино зохиол (сэдэвчилсэн) – Петер Штраугхан, “Conclave”
Шилдэг кино зураг авалт – Жарин Блашке, “Nosferatu”
Шилдэг эвлүүлэг – Марко Коста, “Challengers”
Шилдэг костюм – Пол Тазевелл, “Wicked”
Шилдэг анимэйшн кино –“The Wild Robot”
Гадаад хэл дээрх шилдэг кино –“Emilia Pérez”
Шилдэг дуу – “El Mal” – “Emilia Pérez”
Шилдэг инээдмийн кино - “A Real Pain”, “Deadpool & Wolverine”
ТЕЛЕВИЗИЙН ЦУВРАЛЫН ШИЛДГҮҮД
Телевизийн шилдэг цуврал – “Shōgun”
Телевизийн цуврал киноны шилдэг эрэгтэй жүжигчин - Хироюки Санада, “Shōgun”
Телевизийн цуврал киноны шилдэг эмэгтэй жүжигчин – Кэти Бэйтс, “Matlock”
Телевизийн цуврал киноны шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин – Табаноду Асано, “Shōgun”
Телевизийн цуврал киноны шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин – Моэка Хоши, “Shōgun”
Телевизийн шилдэг инээдмийн цуврал – “Hacks”
Инээдмийн цуврал киноны шилдэг эрэгтэй жүжигчин – Адам Броди, “Nobody Wants This”
Инээдмийн цуврал киноны шилдэг эмэгтэй жүжигчин – Жин Смарт, “Hacks”
Инээдмийн цуврал киноны шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин – Майкл Ури, “Shrinking”
Инээдмийн цуврал киноны шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин – Ханна Эйнбиндер, “Hacks”
Гадаад хэл дээрх шилдэг цуврал - “Squid Game”
Шилдэг богино цуврал – “Baby Reindeer”
Шилдэг телевизийн кино –“Rebel Ridge”
Телевизийн богино цуврал болон киноны шилдэг эрэгтэй жүжигчин – Колин Фаррелл, “The Penguin”
Телевизийн богино цуврал болон киноны шилдэг эмэгтэй жүжигчин – Кристин Милиоти, “The Penguin”
Телевизийн богино цуврал болон киноны шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин – Лив Шрайбер, “The Perfect Couple”
Телевизийн богино цуврал болон киноны шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин – Жессика Ганнинг, “Baby Reindeer”
Шилдэг анимэйшн цуврал – “X-Men ’97
Шилдэг ток шоу –“John Mulaney Presents: Everybody’s in L.A.”
Шилдэг комеди –“Ali Wong: Single Lady”
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт