Адель The Broad музейд байрлах Яёй Кусамагийн бүтээл, Infinity Mirrored Room буюу бүхэлдээ толиор хүрээлэгдсэн өрөөнд When We Were Young дуугаа дууллаа
Японы уран бүтээлч, зохиолч Яёй Кусамагийн бүтээл болох Infinity Mirrored Room бүхэлдээ толиор хүрээлэгдсэн маш сонирхолтой газар юм. Энд нүд гялбам LED гэрлүүд маш олныг байрлуулсан нь яг л зах хязгааргүй орон зайд орсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. The Broad музейн энэ үзэсгэлэнгийн танхимд ирсэн зочид ганцаараа орж, ердөө 45 секунд болох эрхтэй байдаг аж.
Тэгвэл энэхүү өвөрмөц орчинд Адель When We Were Young дуугаа дуулан, бичлэг хийлгэжээ. Бичлэгийг BRIT Awards 2016 ёслолын үеэр дуучны арын дэлгэц дээр гаргасан юм. Саяхан The Broad музейн зүгээс дуучин бүсгүйг Infinity Mirrored Room-д байхдаа юу мэдэрч байсан талаар нь яриа авч, бичлэг бэлджээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт