Алдарт уран зургууд гол дүргүй бол хэрхэн харагдах вэ?

Долоо хоногийн онцлох уран бүтээл

Испанийн уран бүтээлч Хосе Мануэль Баллестер архитектур, уран барилгын сэдэвтэй гэрэл зураг, сонирхолтой баримал, урлагийн төслүүдээрээ алдартай нэгэн билээ. Бид энэ удаад түүний алдарт төслийн нэг болох "Hidden Spaces" хэмээх сонгодог уран зургуудын гол дүр болон үйл явдлыг арилгасан, зөвхөн орчин тойрныг дүрсэлсэн зургуудыг онцлохоор шийдлээ. Учир нь анх 2015 онд танилцуулж байсан уг төсөл коронавирусын улмаас олон нийтийн сүлжээнд ахин нэг удаа тархаад байгаа юм. Тодруулбал зарим урлагийн хэвлэлүүд эдгээр зургуудыг өвчний улмаас тогтоогоод буй хөл хориотой холбон зүйрлэжээ.

Дэвшилтэт технологийн тусламжтайгаар дүрүүд, үйл явдлуудыг арилгасан эдгээр зургууд алдарт уран бүтээлүүдийг илүү нарийвчлан, тодоор харах боломжийг олгоно. Тухайлбал Боттичеллигийн "Венус мэндэлсэн нь" зурагт байгаль дэлхий ямар үзэсгэлэнтэй байгааг харах бол Теодор Жерикогийн "Медузагийн салаа" бүтээлд үйл явдал төдийгүй эргэн тойрныг бодит мэтээр дүрсэлснийг анзаарах боломжтой.

The Birth of Venus (Sandro Botticelli, c.1486)

The Raft of Medusa (Théodore Géricault, 1819)

The Third of May 1808 (Francisco Goya, 1814)

The Last Supper (Leonardo da Vinci, 1498)

Christ Crucified (Diego Velázquez,1632)

Las Meninas (Diego Velázquez,1656)

The Allegory of Painting (Jan Vermeer, 1668)

Guernica (Pablo Picasso, 1937)


Buro.Mongolia

2020-03-13, 13:14