Бейонсе ба Jay-Z нар хамтарсан цомгоо гаргаж гэнэтийн бэлэг барилаа

Мөн тэд шинэ клипэндээ Луврын музейг эзэгнэж байна

Дуучин Бейонсе ба рэппер Jay-Z нар өмнө нь огт зарлаагүй байсан, хамтарсан шинэ цомгоо танилцууллаа. Хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий хосуудын "Everything Is Love" гэх шинэ цомогт нийт есөн дуу багтжээ.

Түүнчлэн тэд уг цомогт багтсан "APES**T" гэх дуундаа видео клип хийсэн байна. Өчигдөр танилцуулагдсан энэхүү зургаан минутын видеонд Бейонсе ба Jay-Z нар Луврын музейг эзэгнэжээ. Мөн тэдний шинэ клипэнд мэдээж хэрэг хосгүй урлагийн бүтээлүүд, бүжигчид болон пастель өнгийн хослолууд харагдах болно.

Эргэн сануулахад Бейонсе ба Jay-Z нар яг одоо "On the Run II" нэртэй аялан тоглолтоо хийж байгаа юм. Тэдний аялан тоглолт Уэльсийн Кардифф хотод зургаадугаар сарын 6-нд эхэлсэн бол сүүлчийн тоглолт нь аравдугаар сарын 4-нд Сиетл хотод болох юм. Та "On the Run II" аялан тоглолтын хуваарийг эндээс хараарай.

Buro.Mongolia

2018-06-18, 09:00

  • Зураг: