Мэдээж хэрэг Yeezy
Канье Уэст хөдөлгөөний хөгжлийн бэрхшээлтэй шүтэн бишрэгчдээ пүүз бэлэглэсэн байна. Одоогоос таван жилийн өмнө Тайлер Уэсли гэх залуу автомашины осолд орж, нугасаа гэмтээсэн юм. Энэхүү харамсалтай үйл явдал Тайлерын мэргэжлийн хөл бөмбөгчин болох хүсэл мөрөөдлийг үгүй хийсэн хэдий ч, эмч нарын хичээл зүтгэлийн үр дүнд тэрээр одоо эргээд алхаж сурч байгаа аж.
Канье Уэст Тайлерын түүхийг олж мэдсэний дараагаар түүнд цагаан өнгийн Yeezy Boost 350 V2 загварын пүүз болон өөрийн гараар бичсэн захидал илгээжээ. Уг захидалд рэпер "Чи хүмүүст урам зориг өгч, боломжгүй зүйл гэж үгүй гэдгийг харуулж байна" хэмээн бичсэн байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт