Томми Хилфигер, Наоми Кэмпбелл нарын араас Киану Ривз өөрийгөө уран зохиолын салбарт сорихоор шийдсэн бололтой. Тэрбээр намтар, зохиол биш харин шүлгийн ном гаргажээ
Жүжигчин Киану Ривз Америк уран бүтээлч Александр Гранттай хамтран Shadows нэртэй шүлгийн түүвэр ном гаргажээ. Уг номонд хүний бараан талыг сүүдрээр зүйрлэсэн байна. 112 хуудсаас бүрдсэн Ривзийн богино шүлгийн номонд иллюстратор Грантын уран бүтээлүүдээс нэгтгэжээ. Грант зургандаа амьдралын утга учрын тухай тусгасан байна.
Тэд өмнө нь Ode to Happiness нэртэй ном гаргаж байсан билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт