Монголын балетын хөгжил сан арванхоёрдугаар сарын 12-27 хооронд, амралтын өдрүүдээр зургаан удаа Цөмөөхэй балетыг тавих тов зарлагдлаа. Шинэ жилийн хамгийн гоё үйл явдал болох энэхүү балетын хоёр удаагийн тоглолтонд Д.Алтанхуяг оролцоно
Өнгөрсөн 2014 оны Цөмөөхэй балетыг үзсэн хүмүүс энэ жил заавал, бүр хүүхдүүдтэйгээ үзэхийг хүсч байгаа нь мэдээж. Тайзан дээр мэргэжлийн бүжигчид, тэр дотроо МУГЖ Д.Алтанхуяг хамгийн гоё тоглолтыг 180 хүүхдийн хамтаар үзэгчиддээ толилуулсан билээ.
Тэгвэл нийт зургаан өдөр тоглогдох Цөмөөхэй балет энэ жилийн бүжигчин хүүхдүүдээ удахгүй шалгаруулах гэж байна.
Тоглолтонд оролцох сонирхолтой 8-15 насны, бүжиглэх чин эрмэлзэлтэй хүүхдүүдийг Монголын балетын хөгжил сангийн байранд арваннэгдүгээр сарын 7-8-ны хооронд тодруулна. Клара охины дүрд тоглох охин ч мөн энэ өдөр шалгарах бөгөөд тайзан дээр тус сангийн тэргүүн Д.Алтанхуягийн хамт гарах болно.
"Цөмөөхэй" балет нь бидэнд шинэ он, шинэ жилийн баярын уур амьсгалд илүү тод өнгө нэмж, хүүхдүүдийн сонгодог урлагийн боловсролд нөлөөлөхүйц нэмэр болно" гэж Монголын балетийн хөгжил сангийн цахим хуудсанд бичжээ.
Дашрамд дурдахад Цөмөөхэй бүжгэн жүжиг нь жил бүрийн 11 дүгээр сарын сүүлээс эхлэн 12 дугаар сарын 31-ныг дуустал дэлхийн 5 тивд 120 жилийн турш тоглогдож байгаа юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт