Жессика Честейн, Марго Робби нар хамтдаа сонины нүүрэнд гарсныхаа төлөө шүүмжлэлд өртлөө

Хэтэрхий “цагаан” зураг авалт

Америкийн Los Angeles Times сонин шинэ дугаарынхаа нүүрэнд Холливүүдийн зургаан эмэгтэй жүжигчинг гаргасан байгаа. Гэхдээ энэхүү шинэ дугаар нь Twitter олон нийтийн сүлжээнд маш их шүүмжлэлд өртөн, шуугиан тариад байна. Учир нь сонины нүүрэнд Жессика Честейн, Дайан Крюгер, Марго Робби, Сирша Ронан, Аннетт Бенинг, Кейт Уинслет гэх зургаан авьяаслаг хэдий ч "цагаан" жүжигчин гарсан нь хүмүүсийн дургүйцлийг хүргэжээ. Хүмүүс энэхүү зурганд ямар ч арьс өнгөний тэнцвэр байхгүй гэдгийг онцолсон байна.

Honestly @jes_chastain as an outspoken voice for equality how do you pose for a photo like this and not feel absolutely mortified by the blatant exclusion? How is it possible to not understand the msg this photo sends? pic.twitter.com/nb8caRfVL6

— Rebecca Carroll (@rebel19) December 22, 2017

Ингээд ч зогсохгүй хамгийн их шүүмжлэлийг Жессика Честейн хүртэж байгаа юм. Тэрээр тэнцвэртэй байдлын төлөө идэвхтэй тэмцдэг хэдий ч арьс өнгөний ямар ч тэнцвэргүй зураг авалтанд оролцсон нь ийнхүү шүүмжлэлд өртөхөд хүргэсэн байна.

Харин жүжигчин бүсгүй тэр даруйдаа Twitter хуудсаараа дамжуулан энэхүү үйлдэлдээ уучлалт гуйжээ. Үүний зэрэгцээ Жессика Честейн бүтэн жилийн хугацаанд өнгөт арьст эмэгтэйчүүд кино урлагийн салбарт гол дүрд төдийлөн тоглоогүй гэдгийг онцолсон юм.

Its a sad look that there's no WOC in this pic of us promoting our female lead films. The industry needs to become more inclusive in its storytelling. What were your favorite WOC lead films this year? I LOVED @salmahayek in #BeatriceAtDinner https://t.co/tzoijwy88q

— Jessica Chastain (@jes_chastain) December 24, 2017

Buro.Mongolia

2017-12-25, 17:00

  • Зураг: