Бюро 24/7 тойм: Givenchy Haute Couture, хавар-зун 2018

Зөөлөн болов ч хатуу, эрэгтэйлэг болов ч эмэгтэйлэг

Клэр Уайт Келлер Givenchy ордонд зориулсан анхны кутюр цуглуулгаа танилцууллаа. Дизайнерын онцлон хэлснээр тэрээр энэ цуглуулгадаа эрэгтэй хослолын эсгүүрийг эмэгтэйлэг аястай болгохыг зорьжээ. Үүний тулд Клэр Givenchy ордны үүсгэн байгуулагч Юбер Живаншигийн архивыг сөхөж, домогт дизайнерыг ашиглах дуртай байсан тод өнгө, геометрийн шинж чанартай бүтэц гэх зэрэг аргачлалуудыг "зээлджээ".

Ингэснээр шинэ кутюр цуглуулга нэг талаасаа өд, шифон ба гар ажиллагааны нарийн чимэглэлүүдээр баялаг маш хөнгөн бөгөөд эмэгтэйлэг болсон бол, нөгөө талаасаа хурц эрмэг бүхий эсгүүр, өндөр зах, гурвалжин хэлбэртэй энгэр гэх зэрэг элементүүдийн ачаар эрэгтэйлэг, готик уур амьсгал агуулсан байлаа. Нэг үгээр дүгнэж хэлэхэд үүний өмнө Chloé ордныг тэргүүлж байсан Клэр өөрийн хамгаас гарамгай хийж чаддаг зүйлээ харууллаа. Тэр нь сул дорой гэх тодотголтой огтхон ч хамааралгүй эмэгтэйлэг байдал юм.

Buro.Mongolia

2018-01-25, 12:30

  • Зураг: