Спорт хэв маягт оруулсан торго ба жаккард
Public School брэндийн дизайнер Максвелл Осборн, Дао-И Чоу нар шинэ цуглуулгыг бүтээхдээ маш олон төрлийн, сонирхолтой стилист ажиллагаа хийсэн байна. Тэд жаккард материалтай топыг хоолойтой цамцтай давхарлаж, газар хүрсэн урттай алтлаг даашинзыг пүүзтэй хослуулж, тэгш бус хэмтэй даашинзыг өргөн эсгүүртэй урагдсан жийнсэн өмдөн дээгүүр өмсүүлжээ.
Дизайнерууд жаккард, торго, даавуу, жийнс ба торон нэхээс гэх зэрэг олон төрлийн материалыг хооронд нь хольж, цуглуулгадаа энгийн ба тансаг хэв маягийг уусган оруулсан байв. Тэд мөн спорт сэдвийг хүчтэй хөгжүүлсэн нь зөвхөн пүүз гэлтгүй мөн хувцаснууд дээрх судалтай хээтэй эмжээрээс анзаарагдана.
Цуглуулга ерөнхийдөө алтлаг ба хар гэх хоёр үндсэн өнгөн дээр суурилж, цөөн хэдэн гүн цэнхэр, бор, хар саарал ба цагаан өнгийн элементүүд агуулсан байлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт