Grey Jason Wu: Дизайнер Жейсон Ву хоёр дах загварын шугамаа танилцуулна

Энэ хавар нээлтээ хийнэ

Жейсон Ву хоёр хоногийн өмнө өөрийн Instagram хуудаснаа нэгэн баяртай мэдэгдэл хийлээ. Тэрбээр Grey Jason Wu гэх нэртэй хоёр дах шугамаа гаргах гэж байгаа бөгөөд уг төсөл дээрээ нэг жилийн турш ажилласан гэнэ

Жейсон Вугийн хоёр дах шугам 2016 оны хавар нээлтээ хийж, зургаадугаар сараас эхлэн төрөлжсөн брэндийн дэлгүүрүүдээр болон greyjasonwu.com албан ёсны вебсайт дээр худалдаалагдах болно. Жейсон Ву саарал өнгөнд хамгийн их илүү дуртай тул өөрийн шинэ брэндээ Grey Jason Wu хэмээн нэрлэхээр шийджээ.

Вугийн Instagram хуудсыг сонирхож үзвэл энэхүү шугамын анхны загваруудын хар зургуудыг олж харах болно. Тэдгээр зургуудаас дүгнэхэд цуглуулгад цамц маягийн хээтэй даашинз, богино тайралттай өргөн өмд зэрэг загварууд багтах бололтой.

Жейсон Ву цуглуулгадаа зөвхөн Итали ба Японд үйлдвэрлэсэн даавуу ашиглах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Шинэ брэндийн хувцаснуудын үнэ 295-1,395 $-ын хооронд хэлбэлзэх аж.

Дашрамд дурдахад дизайнер урьд өмнө нь хоёр ч удаа арай илүү боломжийн үнэтэй, олон нийтийг чиглэсэн төсөл гаргаж байсан туршлагатай. Жейсон анх 2012 онд Miss Wu гэх шугам гаргаж, түүнийгээ зөвхөн Nordstrom-ын дэлгүүрүүдэд 200 - 800 $-н үнэтэй худалдаалж байсан бөгөөд дараагаар нь Target дэлгүүртэй хамтарч ажилласан юм. 

Ө.Тодгэрэл

2016-04-14, 12:00

  • Зураг: