Карл Лагерфельд Шупетт муурныхаа чихмэл хувилбаруудыг гаргана

Чихмэл муурны цуглуулга

Дизайнер Карл Лагерфельд хайрт Шупетт муурандаа зориулж чихмэл муурны цуглуулга гаргах гэж байна. Тэрээр хиймэл үсээр хийгдсэн, ойролцоогоор хоёр мянга гаруй чихмэл хувилбарыг Герман улсын Steiff компанитай хамтран бүтээсэн гэнэ.

Чихмэл тоглоомнууд тавдугаар сарын 23-наас эхлэн Stylebop.com вебсайт дээр худалдаалагдах бөгөөд нэг тоглоомын үнэ 545 долларын үнэтэй байх болно.

Сануулж хэлэхэд гурван жилийн өмнө Шупетт муур Японы Shu Uemura гоо сайхны брэндийн нүүр царайгаар тодорч байсан төдийгүй мөн Opel брэндийн сурталчилгаанд тоглож, Германы Vogue сэтгүүлийн нүүрэнд гарч байсан билээ.

Buro.Mongolia

2017-05-19, 15:00

  • Зураг: