Ким, Канье хоёрын хүүхдийн хувцасны шинэ брэнд

Брэндийг Kids Supply гэж нэрлэнэ

Яг одоогийн байдлаар Каньегийн мэдэл доор түүний алдарт Yeezy брэнд, гоёл чимэглэлийн цуглуулга ба гоо сайхны марк үйл ажиллагаагаа явуулж байна. Харин Ким Кардашьяны хувьд гэвэл тэрээр гоо сайхны блогеруудад зориулсан шинэ реалити шоу бэлдэж байна. Тус бүрдээ маш завгүй ажиллаж байгаа хүчирхэг хос нэгэн шинэ төсөл дээр хүчээ нэгтгэлээ. Тэд завгүй хуваариа үл хамааран Kids Supply нэртэй хүүхдийн хувцасны шинэ брэнд үүсгэн байгуулаад амжжээ.

Брэндийн анхны цуглуулга Калифорнийн Калабасас хотод зориулагдсан байна. Энэ хотод Ким өөрийн бага насыг өнгөрөөсөн бөгөөд 2006 онд эгч нарынхаа хамтаар анхны D-A-S-H дэлгүүрийг нээж байсан дурсамжтай юм.

"Эхнэр бид хоёр хүүхдийн хувцаслалт ба стилийн тал дээр тэс ондоо үзэлтэй байдаг. Зөвшилцөлд хүрэхэд хүндрэлтэй байлаа шүү" хэмээн Канье Уэст хэвлэлийнхэнд ярьжээ.

Buro.Mongolia

2017-05-08, 10:00

  • Зураг: