2016 оны зун
Гурван сарын дараа эхлэх Олимпийн наадам Рио-де-Жанейро хотыг жинхэнэ загварын нийслэл болгон хувиргаж байна. Olympic Fashion Week-д оролцох брэндүүдийн эгнээнд саяхан Lacoste нэгдэж, загвар өмсөгчдийн үүргийг Францын тамирчид гүйцэтгэлээ
Lacoste брэндийн гүйцэтгэх захирал 2014 оны сүүлээр албан ёсны мэдэгдэл хийж, спорт чиглэлээс холдох болсноо зарласан хэдий ч энэ нь тийм ч амархан зүйл биш бололтой. Гэхдээ үүнд гайхах хэрэггүй. Учир нь загварын ордныг анх Рене Лакосте гэх мэргэжлийн газрын теннисчин үүсгэн байгуулсан тул брэндийн ДНХ-ээс спорт хэв маягийг арилгахад тийм ч амаргүй гэдэг нь тодорхой.
Lacoste энэ удаад Францын Олимпийн шигшээ багийн тамирчдыг хувцаслахаар шийдэж, Рио-де-Жанейро хотыг өөрийн загвараар чимэх болоод байна. Шинэ цуглуулга хоёр хоногийн өмнө Стелла МакКартнигийн Их Британийн шигшээ багт зориулсан цуглуулгатай нэгэн зэрэг нээлтээ хийжээ. Аль дизайнерын загвар танд илүү таалагдаж байна вэ?
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт