Lacoste брэндийн нөлөө: Загвар болон талбайн теннис хэрхэн холбогддог вэ?

Хувцас загварын брэндүүд спортын салбартай холбогдох тохиолдол бишгүй их. Тэд алдартай тамирчдыг өөрсдийн төлөөгчөөр сонгох, зураг авалтдаа оролцуулах, тэмцээнийх нь өмсгөлийг урлах гэхчлэн олон төрлөөр хамтарч ажилладаг. Тэдгээрээс Францын Lacoste загварын ордон үүсгэн байгуулагдсан цагаасаа одоог хүртэл спортын салбартай тэр дундаа талбайн теннистэй үйл мөрөө нэгтгэсээр ирсэн билээ. Lacoste-ыг 1920-иод онд Францын талбайн теннисний шилдэг тамирчдын нэг Рене Лакост болон нэхмэл эдлэлийн үйлдвэрлэгч Андре Жилье нар хамтран үүсгэн байгуулсан түүхтэй. Брэндийн зүгээс Roland Garros, Miami Open гэхчлэн талбайн теннисний томоохон тэмцээнүүдийг ивээн тэтгэдэг төдийгүй гольф, дарвуулт завины уралдаанууд дэмжин ажиллаж спортын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулдаг билээ. Тэгвэл саяхан Lacoste-ын Монгол дахь албан ёсны салбарын зүгээс талбайн теннисний Lacoste Cup 2024 тэмцээнийг зохион байгуулжээ.


Lacoste Cup 2024 ямар ач холбогдолтой тэмцээн бэ?


Lacoste нэг талаас брэндийнхээ түүх, онцлогийг хадгалж үлдэхийн тулд, нөгөө талаас үнэнч хэрэглэгч болсон тамирчдадаа хүрч ажиллах, өөрсдийн хүрээллээ бий болгох, загвар болон спортын ертөнцийг нэгтгэх үүднээс эдгээр арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Lacoste Cup 2024 тэмцээний хувьд анхан, дунд, мэргэжлийн болон шилдэг 16 гэсэн дөрвөн түвшний тамирчдын дунд болсон ба таван өдрийн турш үргэлжилсэн юм. Энэхүү тэмцээний нөлөөгөөр Монголд талбайн теннисний цар хүрээ тэлэх, хүүхэд залуус тус спортоор хичээллэх урам зоригтой болох, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, мөн Монгол дахь талбайн теннисний хөгжил ахих зэрэг шууд болон шууд бус олон эерэг үр дагавартай билээ.


Талбайн теннис болон Lacoste


Поло футболка зохион бүтээсэн Lacoste-ын үүсгэн байгуулагч

Брэндийн үүсгэн байгуулагч Рене Лакост талбайн теннисчдийн хувцас, өмсгөлийг илүү тав тухтай болгож хялбарчилсан түүхтэй. Тамирчид анх урт ханцуйтай нэхмэл цамц өмсдөг байсан нь хөдөлгөөн хязгаарладаг, мөн хангалттай агаар нэвтэрдэггүй тул тавгүйтэх тохиолдол түгээмэл байв. Ийнхүү Лакост цамцны ханцуйг богино, захыг нь зөөлөн, энгэр хэсгийг нь товчтой байхаар зохион бүтээж, хөнгөн, амьсгалдаг хөвөн даавуугаар урлах болсноор поло футболканы эхлэх тавигдаж байжээ. Түүний нөлөөгөөр поло футболка дан ганц талбайн теннист ч гэлтгүй гольф, поло (морин спорт) гэхчлэн бусад спортын төрлийн өмсгөл болсон төдийгүй загварынхны дурладаг хувцсаар нэрлэгдээд байгаа юм.

Чиг хандлагын салшгүй нэг хэсэг болсон Lacoste-ын загварууд

Depop компанийн хийсэн судалгаагаар теннис хувцасны эрэлт сүүлийн улирлуудад эрчимтэй нэмэгдсээр байна. Өнгөрсөн тавдугаар сард л гэхэд энэ төрлийн загвараар дагнадаг брэндүүдийн хайлтын тоо 90%-иар, теннис юбка, поло футболканы эрэлт 50%-иар тус тус нэмэгджээ. Мөн загварын тоо, баримт мэдээлдэг @databutmakeitfashion хэмээх Instagram хаягийн зүгээс теннисчний хэв маяг энэ улиралд 80%-иар өссөн болохыг онцолсон юм. 

Lacoste-ын хувьд тус зах зээлийнхээ гол тоглогчдын нэг бөгөөд спорт шик, хээнцэр энгийн хэв маягаараа алдартай. Брэндийн гаргадаг цэмцгэр, минимал дизайнууд цаг хугацааны эрхэнд хуучрахгүй, загварлаг хэр нь практикал байдгаараа онцлог. Мөн тэд эдэлгээ даах чадвар, тухтай байдлаараа шалгарсан prique төрлийн хөвөн даавуу болон нарны хэт ягаан туяанаас хамгаалах, хөлс шингээх шинж чанартай инновацлаг, өндөр чанартай материалууд ашигладаг билээ. Lacoste-ын санал болгодог теннисний хувцас илүүц зүйлгүй, биеийн галбирт сайн суудаг бөгөөд тэмцээний үеэр ч гэлтгүй өдөр тутамдаа хүртэл өмсөж болдог учраас загварын хорхойтнууд дурладаг юм.


Lacoste Mongolia

Хаяг: Шангри-ла молл, 1 давхар

Утас: 77056677

Facebook: Lacoste Mongolia

Б.Энххүслэн

2024-07-09, 13:01