Монгол дизайнеруудын нэгдсэн S/F 2017 загварын шоу болно

Michel & Amazonka, Monalun, Queen fashion house & Muse Аrt House оролцоно

Тун удахгүй Монгол загвар бүтээгчдийн нэгдсэн бутик дэлгүүр Shangri-La Mall-д нээгдэх гэж байгаа билээ. Энэхүү бутик дэлгүүрийн нээлтэнд зориулж дизайнерууд өөрсдийн хамгийн сүүлийн үеийн загвараа танилцуулах шоуг ирэх долоодугаар сарын 8-нд хийх гэж байна

Монгол загвар зохион бүтээгчдийн загваруудыг нэгтгэсэн концепц дэлгүүр өмнө нь нээгдэхэд олон нийт маш баяртай хүлээн авч байсан билээ. Тэгвэл одоо тун удахгүй үүдээ нээх гэж буй Shangri-La Mall-д дээд зэрэглэлийн дэлхийн брэндүүдтэй нэгэн дор таван монгол загвар зохион бүтээгчийн нэгдсэн бутик нээгдэх гэж байна. Энд Michel & Amazonka, Bayarmaa Bayarkhuu, Monalun, Queen fashion house, Muse art зэрэг маркууд орох бөгөөд тэд бутикийнхээ нээлтийн өмнөхөн "Зун, Намар 2017" нэртэй загварын шоу хийхээр болжээ.

Энэхүү загварын шоунд дөрвөн дизайнер шинэ цуглуулгаа танилцуулна. Шоуны зохион байгуулагчид энэ удаа урилга тараахгүй, зөвхөн 300 хүний тасалбар гаргахаар болсон байна. Тэгэхээр монголын уран гартай загвар зохион бүтээгчиддээ урам өгч, сүүлийн үеийн загварыг нь хамгийн түрүүнд очиж үзэн, цаашдын үйл ажиллагаанд нь амжилт хүсэх 300 хүний тасалбар тун хурдан зарагдаж дуусна гэдэгт бид итгэлтэй байна. 

Buro.Mongolia

2016-06-27, 16:00