Comme des Garçons ба Nike брэндүүд хүчээ нэгтгэн Cortez загварын шинэчилсэн хувилбарыг танилцууллаа. Платформ ултай шинэ загварыг бид анх гуравдугаар сард зохиогдсон Парисын загварын долоо хоногийн үеэр харсан бол одоо хүссэн хүн бүр худалдаж авах боломжтой боллоо.
Шинэ загвар нь судалтай платформ ултай бөгөөд арьсан материал бүхий хар ба цагаан өнгийн сонголттойгоор гарсан байна. Мөн загвар бүрийн улавч дээр хоёр брэндийн лого байршсан ба $550 үнээр Comme des Garçons брэндийн дэлгүүрүүдээр борлуулагдаж эхэлжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт