Онлайн маргаан
Интернет хэрэглэгчид Мария Грация Кьюри ба Пьерпаоло Пиччоли нарыг бусдын соёл уламжлалыг хууль бусаар ашигласан хэрэгт буруутгалаа
Valentino брэндийн хавар-зун 2016 цуглуулгын гол сэдэв нь Африкийн зэрлэг омог байсан юм. Тодруулбал шинэ цуглуулгад хүзүүний зүүлт, рафия дал модны мяндас, шүрэн бүс, өд ба бусад үндэстэн ястны чимэглэлүүд багтсан билээ. Түүнээс гадна дизайнерууд загвар өмсөгчдийн үсийг африк хэв маягаар сүлжсэн бөгөөд энэ нь гол асуудал болон хувирлаа.
Интернет хэрэглэгчид Valentino загварын ордон ба дизайнеруудыг бусдын соёл уламжлалыг хууль бусаар ашиглаж, цагаан арьстай моделиуд дээр Африк үндэстний сүлжмэл үс засалт хийснээр Африкчуудыг үл тоомсорлосон үйлдэл гаргасан хэмээн дургүйцэж байна. Танд тэгж санагдав уу?
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт