Америкийн сонгодог спорт брэнд япон дизайнертай хамтарсан нь
Өнгөрсөн долоо хоногт спорт хэв маягаар хувцаслах дуртай загварлаг залуус удаан хүлээсэн хамтын ажиллагааныхаа үр шимийг бодитоор харах боломжтой боллоо. Калифорнигийн Vans спорт брэнд ба япон дизайнер Жуна Такахашигийн үүсгэн байгуулсан Undercover маркийн хамтран бүтээсэн шинэ загварууд хоёрдугаар сарын 4-нд худалдаанд гарчээ.
Хавар-зун 2017 улирлын UNDERCOVER x Vault by Vans цуглуулга нь OG Era LX ба OG Old Skool LX гэх сонгодог загваруудын шинэчилсэн хувилбарууд дээр үндэслэсэн бөгөөд загварууд цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн байна. Алдарт Old Skool кет одооноос саарал ба улаан хүрэн өнгөний сонголттой болж, Такахашигийн таних тэмдэг болсон цэцгэн хээгээр чимэглэгджээ. Харин OG Era LX загвар хар, цагаан ба улаан өнгөтэйгөөр худалдаалагдаж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт