Чадварлаг дизайнер ба нарийн мэдрэмжтэй жүжигчин
Дизайнер Жейсон Ву жүжигчин Диана Крюгертэй xамтран цуглуулга гаргахаар бэлтгэж байна. Цуглуулгад задгай энгэртэй цамц, комбинзон, өмд гэх зэрэг загварууд багтсан бөгөөд эдгээр хувцаснууд 295-995 долларын хооронд үнэлэгдэх гэнэ. Grey Jason Wu маркийн хүрээнд хэрэгжиж буй уг хамтарсан төсөл энэ намар худалдаанд гарах юм. Харин Диана Крюгер тус цуглуулгад орсон загваруудаар Каннын кино наадмын үеэр гоёсон байна.
Jason Wu брэнд хоёр жилийн өмнө жүжигчин бүсгүйн нэрэмжит Diane нэртэй цүнхний загвар гаргаж байсан юм. Алдарт дизайнер Жейсон Ву өөрийн нэрийн брэндээ удирдахаас гадна Hugo Boss брэндийн эмэгтэй загварыг хариуцан ажилладаг билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт