High-end бөгөөд low-key хувцасны шүүгээг хэрхэн бүрдүүлэх вэ?

Чимээгүй атлаа тансаг стильтэй бүсгүйчүүдийн нууц Fabiana Filippi

Хүн бүрийн Instagram feed дээр харагддаг байж болох бүхий л сүүлийн үеийн трендээр хувцасласан нэгэн хэвийн олон дунд цөөн хэдэн эмэгтэй өөрийн нууцлаг гэмээр ямар нэгэн лого, шошгогүй, энгийн атлаа цаанаа л нэг тансаг стилиэрэ ялгардаг. Харахад л чанартай гэдэг нь шууд мэдэгдэх хар ноолууран цамц, захиалгаар хийлгэсэн гэмээр тэйлор эсгүүртэй пальто өмссөн тэр бүсгүйн барьсан арьсан цүнхэн дээр ч хүртэл ямар нэгэн монограм хээ, том лого үзэгдэх нь ховор. Тэдний стилийг high-end буюу хамгийн тансаг зэрэглэлийн, мөн low-key буюу даруухан гэх хоёр үгээр оновчтой тодорхойлдог ба хамгийн тод жишээг The Row болон Celine (Фиби Файлогийн үеийн Celine) брэндүүдээс харах боломжтой байдаг.

Харамсалтай нь, нөгөөтээгүүр бас аз болж, ийм зэргийн брэндүүдийг хүмүүс төдийлөн сайн мэддэггүй. Харин мэддэг хүмүүс нь хараад л шууд таньдаг, чанарыг нь үнэлдэг. Жишээ нь Монголд Fabiana Filippi гэх минимал бөгөөд тансаг стилиэрээ ялгардаг Италийн алдартай брэнд албан ёсоор орж ирсэн. Энэ брэнд нь дээд зэргийн материал, өөгүй төгс деталиуд болон нягт нямбай тейлоринг дээр бүх анхаарлаа төвлөрүүлснээр амьдралын туршид эдлэгдэх минимал хувцаснууд урладгаараа онцлогтой. Ерөнхийдөө бусдын анхаарлыг татахаас илүүтэйгээр өөртөө чамин, тансаг мэдрэмжийг авах дуртай, өмссөн хувцасныхаа чанараас сэтгэл ханамжийг авч чаддаг хүмүүс ийм төрлийн брэндүүдээр үйлчлүүлдэг гэж хэлж болно.

Fabiana Filippi-гийн хувьд ихэвчлэн мөнхийн сонгодог гэгддэг саармаг, саарал, хар, цагаан болон beige өнгөнүүдээр цуглуулгаа бүрдүүлдэг ба сүлжмэл эдлэлүүдээр, нарийн ноолууран загваруудаар мэргэшсэн. Тэдний гаргадаг загваруудыг тайван, амарлингуй, цөөн боловч үнэ цэнэтэй, чимээгүй боловч тансаг гэж нэрлэж болох ба таны хөрөнгө оруулалт хийж болох зах зээл дээрх хамгийн чанартай хувцаснуудын нэг юм.

High-end бөгөөд low-key хувцасны шүүгээн дэх үндсэн загварууд:


Oversize силуэт



Сул эсгүүртэй хослол



Өвдөг давсан урттай сул юбка



Сайн чанарын арьсан эдлэл



Шулуун эсгүүртэй саармаг өнгийн пальто



Хар шулуун жийнсэн өмд



Арзгар ултай арьсан гутал



Галбирт төгс суусан цагаан сорочка



Минимал кет


FABIANA FILIPPI

Sod's Boutique

Сентрал тауэр,1-р давхар

7707 1744

Ө.Тодгэрэл

2021-03-03, 09:20