Street style: Coachella 2017 хөгжмийн наадам, II хэсэг

Шилдэг төрхүүд

Coachella наадмын энэ жилийн зочид урьд өмнөхөөсөө илүү загварлаг, сүүлийн үеийн чиг хандлага бүхий хувцаслаж байна. Тэд хавар-зун 2017 улирлын загварын шоунууд дээр үзэгдсэн гол трендүүдийг хөгжмийн фестивалийн уур амьсгалд оруулж, загварын долоо хоногуудаас дутахааргүй шилдэг street style харууллаа. Өмнө нь цэцэгтэй титэм, неон өнгийн топ, чокер зүүлт ба гладиатор сандаал өмсдөг байсан хөгжмийн фэнүүд одоо бикини мэт харагдах цээживч маягийн топ, бандана хүзүүний алчуур ба брэнд кетээр гангардаг болжээ. Тэд мөн ягаан өнгө, пижам загварын хуьцас, жийнсэн хувцас гэх улирлын үндсэн загваруудыг зузаан ултай түрийтэй гутал болон богем уур амьсгалтай аксесуаруудтай хослуулснаар нэгэн зэрэг биед эвтэйхэн ба загварлаг төрх бүрдүүлсэн байлаа.

Жил ирэх тусам Coachella наадмын хувцаслалт илүү чанартай, сонгодог хандлагатай болж байгаа санагдана. Хэтэрхий тренди, хийц муутай загвар ноёрхдог байсан эрин үе өөрчлөгдөж байгааг доорхи street style зурагнууд батлах болно.

Ө.Тодгэрэл

2017-04-18, 15:00