Калифорни мужийн Индио хотод тавтай морилно уу. Нарлаг бөгөөд дал модны чөлөөт орон гэгддэг энэ газарт дараагийн хоёр долоо хоногийн хугацаанд дэлхийн хамгийн алдартай хөгжмийн фестиваль зохион байгуулагдана.
Хөгжмийн фестивалийн эхний долоо хоногийн хөтөлбөрт Леди Гага, шинэхэн хос Селена Гомес ба The Weeknd, Кайли Женнер, Ванесса Хаженс болон бусад алдартнууд оролцлоо. Хүрэлцэн ирсэн зочид фестивалийн уламжлалт трендүүдийг баримталж, богино топ, цэцэгтэй хээ, жийнсэн материалтай хувцас, цацагтай деталь гэх зэрэг богемын хэв маягаар төрх бүрдүүллээ.
Та дээрх street style зурагнуудаас ирэх долоодугаар сард зохион байгуулагдах "Playtime" наадмын хувцаслалтын санаанууд олж аваарай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт