Монголын Астрологийн Холбооны үүсгэн байгуулагч, хорарэй астрологич, өрнийн зурхайч Б.Мягмарсүрэнгийн BURO.-гийн уншигчдад зориулан бэлтгэсэн 2025 оны хоёрдугаар сарын дэлгэрэнгүй зурхайтай танилцана уу.
Хоёрдугаар сар хонины ордынхонд ажил, амьдрал дээрээ шинэ алхмууд хийх боломжийг олгоно. Тухайлбал 4-ний өдрөөс эхлэн Сугар гараг хонины ордод байрших ба энэ үйл явдал нь таны ажил, карьер дээр эерэг энерги, амжилтыг татаж, хүмүүстэй таатай харилцаа үүсгэх боломжийг өгнө. Энэхүү Сугар гаргийн эерэг нөлөөлөл нь хоёрдугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Мөн энэ сард өөртөө хөрөнгө оруулах, дуртай зүйлээ худалдан авах, гадаад үзэмждээ анхаарах зэрэг үйл хэрэг идэвхэжнэ.
Сарын дундад бүтэн сар гарах бөгөөд гэр бүл, үр хүүхэдтэй холбоотой асуудлуудын гарц гаргалгаа олдоно. Цаашлаад 18-нд нар загасны орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр мөрөөдөмтгий байдал тань нэмэгдэж, хийж буй ажлаа илүү урам зоригтойгоор бүтээж эхэлнэ. Нөгөөтээгүүр энэ үеэр өөрийгөө амрааж, дуртай зүйлсдээ цаг гаргахыг хичээгээрэй. Хоёрдугаар сарын 23-ны өдөр Ангараг гараг ухрах хөдөлгөөн хийснээр зогсонги байдалтай байсан бүх зүйлс эргэлтэд орж, шийдэгдэхгүй байсан хүндхэн асуудлууд хялбархан бүтнэ. Ингэснээр та илүү эрч хүчтэй болж, өөрийгөө дахин чиглүүлэх мэдрэмжийг олж авна. Сарын сүүлээр шинэ сар гарах үеэр зөн совин тань идэвхжих учир өөрийн мэдрэмжийг сайтар сонсож, өөрийгөө зөв зүг рүү чиглүүлэхийг хичээгээрэй.
Хоёрдугаар сарын 4-ний өдөр Сугар гараг хонины орд руу шилжих хөдөлгөөн хийснээр та хийж буй ажлынхаа үр шимийг хүртэж эхэлнэ. Мөн тус өдөр Бархасбадь гараг урагшлах хөдөлгөөн хийж буй нь үхрийн ордынхонд санхүүгийн байдлаа илүү зөв зохистой удирдах боломжийг олгоно.
Сарын дундад Буд гараг загасны орд руу шилжих хөдөлгөөн хийх ба энэ үеэр таны орлого ашгийн үүд хаалга нээгдэх боловч, хэт үрэлгэн зангаасаа болоод санхүүгийн асуудалд орж болзошгүй байгааг анхаарна уу. Хоёрдугаар сарын 12-ны өдөр бүтэн сар арслангийн ордод гарах үеэр амьдарч буй газар өөрчлөгдөх, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах зэрэг үйл хэргүүд идэвхтэй болж ирнэ. Харин 18-ны өдрөөс эхлэн гуравдугаар сарын дунд үе хүртэл нийгэмшил, харилцаа холбоо тань идэвхжих тул найз нөхдийн хүрээллээс гадна шинэ хүмүүстэй танилцаж, үзэл бодлоо хуваалцах таатай хэрэгцээ үүснэ. Сарын сүүлээр Ангараг гараг урагшлах хөдөлгөөн хийснээр уур бухимдал, стресс тань сарнин алга болж эрч хүч, энерги тань нэмэгдэж амьдралыг илүү өөдрөгөөр харж эхэлнэ.
Хоёрдугаар сарын эхний долоо хоногт ихрийн ордныхны харилцаа холбоо идэвхтэй болж, шинэ хүмүүстэй танилцана. Тэр дундаа гэр бүл, үр хүүхэд, найз нөхдийн харилцаа сайжирч, бусадтай хялбархан дотно харилцааг үүсгэж чадна. Хоёрдугаар сарын 12-ны өдөр сар арслангийн ордод битүүрснээр бодсон бодол, хүссэн бүхэн тань амархан биеллээ олж, ажил хэрэг тань хялбархан бүтнэ.
Сарын дундад Буд гараг загасны орд руу шилжих хөдөлгөөн хийснээр ажлын хамт олны харилцаа таатай болж, төлөвлөж байсан ажлууд эхнээсээ цэгцэрч эхэлнэ. Цаашлаад 18-ны өдөр нар байршлаа солих ба энэ үед шинэ санаа, төлөвлөгөө боловсруулах, томоохон шийдвэр гаргах, гэрээ хэлэлцээр хийхэд тун таатай. Сарын сүүл буюу 23-ны өдөр Ангараг гараг урагшлах хөдөлгөөн хийснээр тулгамдаад байсан санхүүгийн асуудлууд зөв чиглэлд орж, амархан шийдвэрлэх боломж бүрдэнэ. Нөгөөтээгүүр энэ үеэр бусадтай харилцах хандлагадаа анхаарал хандуулж, үг яриагаа цэгнэхийг хичээгээрэй.
Хоёрдугаар сарын 4-ний өдөр Бархасбадь гараг урагшлах хөдөлгөөн хийх бөгөөд энэ үеэр таны бодол санаа, дотоод ертөнцөд тань томоохон өөрчлөлт үүсэж эхэлнэ. Мөн зүүд нойр, зөн совин тань идэвхжиж, үүгээрээ дамжуулан олон чухал мэдээллүүдийг олж авах болно. Харин бүтэн сар арслангийн ордод гарснаар мөнгө санхүү дээр тулгараад байсан асуудлууд эергээр шийдэгдэж, гэр бүлийн уур амьсгал халуун дулаан болж эхэлнэ.
Сарын дундад Буд гараг загасны орд руу шилжих хөдөлгөөн хийх ба энэ үеэр амьдралыг харах өнцөг, итгэл үнэмшилд тань өөрчлөлт орж, улмаар шинэ зүйл хийх, сурах хүслээр жигүүрлэгдэнэ. Цаашлаад Ангараг гараг урагшлах хөдөлгөөнийг мэлхийн ордод буюу таны ордод энэ сарын 23-ны өдөр хийж эхэлнэ. Ингэснээр та эрч хүч, энергиэр цэнэглэгдэж, амьдралыг илүү эергээр харах болно. Мөн сарын сүүлээр шинэ сар загасны ордод гарах ба энэ үеэр ирээдүйн зорилгоо тодорхойлж, чухал төлөвлөгөө боловсруулахад тун тохиромжтой.
Хоёрдугаар сарын эхний долоо хоногт арслангийн ордныхны итгэл үнэмшил, зорилго тэмүүлэл илүү идэвхтэй болж эхэлнэ. Нөгөөтээгүүр гэрээ хэлэлцээр, хөрөнгө оруулалт хийх, томоохон уулзалт зохион байгуулах зэрэг үйл хэрэгт таатай өдрүүд ирж байна. Энэ сарын 12-ны өдөр бүтэн сар арслангийн ордод буюу таны ордод гарах үеэр сэтгэл санаа бага зэрэг тогтворгүй болох, хурдан бухимдах хандлагатай учир бусадтай аль болох эвтэй харьцахыг хичээгээрэй.
Сарын дундад буюу 14-ний өдөр Буд гараг загасны орд руу шилжих хөдөлгөөн хийнэ. Энэ үйл явдал нь танд аливаа зүйлийг судлах, сурах, саад бэрхшээлийг олж харах боломжоор хангах болно. Цаашлаад нар загасны орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр санхүүгээ төлөвлөх, эрүүл мэнддээ анхаарах, бясалгалаар хичээллэх зэрэг үйл хэрэгт таатай. Сарын сүүлээр шинэ сар загасны ордод гарах үеэр өөрийн мэдрэмжээ сайтар сонсож, дотоод сэтгэлзүйдээ анхаарвал зохистой.
Хоёрдугаар сарын 4-нд Сугар гараг хонины орд руу шилжих хөдөлгөөн хийнэ. Энэ үеэр сэтгэлзүй, санхүү, эрүүл мэндтэй холбоотой асуудлууд анхаарлын төвд орж эхлэх учир аливаа зүйлд няхуур хандаж, бусдыг хардаж, сэрдэхээс зайлсхийгээрэй. Нөгөөтээгүүр хоёрдугаар сарын эхээр ойрын болон холын аялалд гарах, нүүх зэрэг үйл хэрэгт тун таатай.
Сарын дундад сар арслангийн ордод битүүрснээр таны сэтгэл санаа тогтворгүй болж, гэнэтхэн айдас, түгшүүр мэдрэх боломжтой. Гэвч энэ нь эргээд танд оюун санааны хувьд эерэг өөрчлөлтийг өгөх болно. Цаашлаад нар загасны орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр харилцаа холбоо тань идэвхжих боловч бусадтай маргалдах, буруу ойлголцол үүсэх өндөр магадлалтай байна. Хоёрдугаар сарын 19-нөөс 23-ны хооронд гэр бүл, орон байртай холбоотой асуудлууд анхаарлын төвд орж ирнэ. Сарын сүүлээр Ангараг гараг урагшлах хөдөлгөөн хийнэ. Энэ үеэр урт хугацааны зорилгуудаа сайтар тодорхойлж, ямар хүмүүстэй нөхөрлөж, ямар замналаар явж байна вэ гэдгээ тунгаах ёстой болж байна.
Хоёрдугаар сарын 4-ний өдөр Сугар гараг шилжих хөдөлгөөн хийх үеэр та өмнөхөөсөө илүү шийдэмгий зан чанартай болж, зоригтой алхмуудыг хийж эхэлнэ. Мөн тус өдөр Бархасбадь гараг урагшлах хөдөлгөөн хийснээр өөртөө итгэх итгэл тань нэмэгдэнэ. Цаашлаад ажлын байран дээр үүсээд байсан таагүй асуудлууд хялбархан шийдэгдэж, та хувийн амьдралдаа илүү анхаарал хандуулж эхлэх ба энэ үеэр хорт зуршлуудаасаа салбал зохистой.
Сарын дундад сар арслангийн ордод битүүрнэ. Ингэснээр найз нөхдийн харилцаанд өөрчлөлт гарч, танилын хүрээлэл нэмэгдэж, бүхий л юмс илүү тодорхой болж ирнэ. Сарын сүүлээр Ангараг гараг урагшлах хөдөлгөөн хийснээр ажил, карьертай холбоотой зүйлс анхаарлын төвд орж ирэхийн зэрэгцээ энэ үе нь танд үл ойлголцол, саад бэрхшээлүүдийг даван туулах боломж олгоно. Нөгөөтээгүүр йог бясалгалаар хичээллэх, дасгал хөдөлгөөн хийх зэргээр эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай.
Хоёрдугаар сар 4-нд Сугар гараг хонины ордод гарахын сацуу Бархасбадь гараг урагшлах хөдөлгөөнийг ихрийн ордод хийнэ. Энэ үеэр ажил үйлс дээрээ анхаарал хандуулах, санхүүгээ зөв захиран зарцуулах шаардлагатай. Нөгөөтээгүүр дуртай зүйлсээ хийж, өөрийн хоббигоо хөгжүүлж чадвал таныг төсөөлшгүй гайхалтай боломжууд хүлээж байна.
Сарын дундад бүтэн сар арслангийн ордод гарах үеэр ажил үйлс тань цэгцэрч, улмаар дотоод сэтгэлийн амар амгаланг олох боломжтой. Цаашлаад 16-ны өдрөөс эхлэн үл хөдлөх хөрөнгө худалдан авах, зарах, орон байрандаа засвар хийх, нүүх зэрэг үйл хэрэг идэвхтэй болж ирнэ. Ангараг гараг урагшлах хөдөлгөөн хийснээр амьдралд тань маш үр өгөөжтэй, гайхалтай боломжуудыг татаж өгөх болно. Амьдралын зорилго тань тодорхойлогдож, дотоод сэтгэлзүйн сэрэлтүүдийг мэдэрч, өөрийгөө шинээр бүтээх боломж үүснэ. Сарын сүүлээр шинэ сар загасны ордод гарах ба энэ үеэр өөрийн мэдлэг чадвар, авьяас билгээ бусдад батлан харуулах боломж бүрдэнэ. Нөгөө талаас ганц бие хилэнцийн ордныхны хувьд шинэ хүнтэй танилцах, болзох, харилцаагаа гүнзгийрүүлэх зэрэг үйл хэрэг идэвхтэй болж ирнэ.
Хоёрдугаар сарын 4-ний өдөр Сугар гараг хонины орд руу шилжих хөдөлгөөн хийнэ. Энэ үеэр ажлын бүтээмж тань нэмэгдэж, санхүүгийн тал дээр илүү зоригтой алхам хийх болно. Нөгөө талаас шийдэгдээгүй ажлууд, өмнө нь үл ойлголцсон хүмүүс, гэр бүлийн таагүй харилцаа гэх мэт асуудлуудын гарц гаргалаа олдсон таатай үе тохиож байна. Харин хоёрдугаар сарын 12-ны өдөр бүтэн сар арслангийн ордод гарч байгаа ба энэ үед үр хүүхэд, гэр бүлтэй холбоотой зүйлс анхаарлын төвд орж эхэлнэ.
Сарын дундад Буд гараг загасны орд руу шилжих хөдөлгөөн хийснээр шинэлэг санаа, төлөвлөгөө боловсруулах, сөрөг бодлуудаасаа ангижрах, шинэ зүйл сурч мэдэх зэрэг үйл хэрэгт таатай. Харин нар загасны орд руу шилжих хөдөлгөөн хийх үеэр ажил, карьер болон гэр бүлдээ зарцуулах цагаа тэнцвэртэй байлгаж, аль алийг нь орхигдуулахгүй байх хэрэгтэй. Сарын сүүлээр гэр бүлийн дотоод уур амьсгал илүү таатай болж, санхүүгийн асуудлууд бага багаар ангижирснаар нумын ордныхны хоёрдугаар сар өндөрлөж байна.
Хоёрдугаар сард матрын ордынхон олон ажлыг зэрэг амжуулсан, завгүй өдрүүдийг туулах шинжтэй байна. Үүний зэрэгцээ олон саад бэрхшээл тулгарч, бусадтай үл ойлголцох магадлалтай. Хоёрдугаар сарын 4-ний өдөр Сугар гараг шилжих хөдөлгөөн хийнэ. Энэ үеэр орон байртай холбоотой зарлага ихээр гарах боловч нөгөө талаас гэр бүлийн дотоод уур амьсгал илүү тав тухтай, таатай болно. Мөн тус өдөр Бархасбадь гараг урагшлах хөдөлгөөн хийх ба энэ үеэр эрүүл мэндээ анхаарах шаардлагатай нүүр тулна.
Хоёрдугаар сарын 12-ны өдөр сар арслангийн ордод битүүрч, 14-нд Буд гараг загасны орд руу шилжилт хийх бөгөөд энэ үйл явдал нь таны амьдралд банк, зээл, өртэй холбоотой санхүүгийн асуудлуудыг авчирч болзошгүй. Цаашлаад 23-ны өдөр Ангараг гараг урагшлах хөдөлгөөн хийснээр та ажлын байран дээрээ илүү шийдэмгий алхмуудыг хийж, өөрийгөө батлан харуулж чадна. Харин энэ үеэр гэр бүлийн хүнтэйгээ болон дотнын хүмүүстэйгээ маргалдахаас зайлсхийгээрэй.
Хоёрдугаар сарын 4-нд Сугар гараг хонины орд руу шилжих хөдөлгөөн хийснээр таны амьдрал илүү идэвхтэй, гал цогтой болж эхэлнэ. Тэр дундаа ажил карьер, харилцаа холбоо дээр тань эерэг өөрчлөлтүүд үүсэх хандлагатай байна. Мөн тус өдөр Бархасбадь гараг урагшлах хөдөлгөөн хийх бөгөөд энэ үеэр хүүхэдтэй болохоор төлөвлөж буй хумхын ордныхонд ээлтэй байх болно. Хоёрдугаар сарын 5 болон 7-ны өдрүүдэд санхүүгийн асуудлуудаа шийдэх, даван туулах гарц гаргалгааг олох боловч нөгөө талаас их хэмжээний зарлага гарах боломжтой. Иймд санхүүгээ зөв тооцоолж, үрлэг зарлагаа хянаарай.
Хоёрдугаар сарын 12-ны өдөр сар арслангийн ордод битүүрнэ. Энэхүү сарны энерги танд хүмүүсийг танин мэдэх боломжийг олгох бөгөөд та амьдралдаа ямар хүмүүсийг үлдээж, ямар хүмүүсийг тавьж явуулах ёстойгоо ойлгоно. Цаашлаад 13-нд Буд гараг хумхын ордоос буюу таны ордоос гарч загасны орд руу шилжих хөдөлгөөн хийх ба энэ үеэр санхүүгийн асуудлууд тань хялбархан шийдэгдэж, орлого ашгийн үүд хаалга тань нээгдэнэ. Сарын сүүл буюу 23-ны өдөр Ангараг гараг урагшлах хөдөлгөөн хийснээр ажлын байран дээр үүсээд байсан асуудлууд шийдэгдэж, урагшлахгүй байсан ажлууд цэгцэрнэ. Нөгөө талаас гэмтэл бэртэл авахаас болгоомжилж, эрүүл мэнддээ анхаараарай.
Хоёрдугаар сар загасны ордныхонд тэнцвэр, боломж, аз завшааныг олгож байна. Тухайлбал энэ сарын эхээр буюу 4-нд Бархасбадь гараг урагшлах хөдөлгөөн хийнэ. Энэ үеэр орон байраа солих, үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, нүүх гэх мэт үйл хэрэгт нэн таатай. Нөгөө талаас та сул болон давуу талуудаа олж мэдэж, өөртэйгөө илүү тулж ажиллах хандлагатай байна.
Сарын дундад бүтэн сар арслангийн ордод гарах ба ажил үйлс, эрүүл мэнд, харилцаа холбоо гэхчлэн зүйлс дээр тулгараад байсан саад бэрхшээлүүд шат дараатай шийдвэрлэгдэж эхэлнэ. Сарын сүүлээр буюу 23-нд Ангараг гараг урагшлах хөдөлгөөн хийснээр эрч хүч, энерги тань нэмэгдэж, зоригтой алхмуудыг хийнэ. Мөн шинэ сар загасны ордод буюу таны ордод гарах үеэр шинэ зүйл сурах, эхлүүлэх хүслээр жигүүрлэгдэнэ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт