Чанартай, байршил сайтай орон сууцны эрэлд: 360 & 365 Mandala Residential Tower

Өглөө сэрэхэд л цоо шинэ барилга сүндэрлэн босдог Улаанбаатар хотод шинэ орон сууц худалдан авна гэдэг амаргүй ажил. Эрс тэс уур амьсгалтай, урьдчилан тооцоолох боломжгүй байгалийн давагдашгүй хүчин зүйлс тохиох эрсдэлтэй манай орны нөхцөлд гал голомтоо бадраах шинэ байраа сонгохдоо байршил, орон зайн төлөвлөлт, интерьер дизайнаас гадна барилгын чанар, стандарт, аюулгүй байдлыг хамгийн түрүүнд чухалчилж үзэх нь зүйтэй. Тэгвэл эдгээр бүх шаардлагад нийцэж, чанар болоод тав тухыг бүрэн хангасан нэгэн шинэхэн төслийг бид оллоо.

Сүүлийн 13 жилийн турш барилгын салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Монкон Констракшн компанийн хэрэгжүүлж буй нийт 104 болон 99 айлын хоёр тусдаа цамхгаас бүрдэх 360 & 365 Mandala Residential Tower хэмээх өндөр зэрэглэлийн орон сууц нь байршил, барилгын чанар, үзэгдэх орчин, тав тух гээд ая тухтай амьдрахад хэрэгцээтэй бүхий л нөхцөлийг бодолцон, барилгын салбартаа тэргүүлэгч туршлагатай инженер, дизайнерууд болон мэргэжлийн баг хамт олны ур чадвар, олон жилийн туршлага дээр суурилан баригдсанаараа бусад төслүүдээс ялгарч байгаа юм. Ингээд тав тухыг дээд зэргээр хангаж амар тайван амьдрахад хэрэгтэй бүхий л зүйлсийг нэг дор цогцлоосон энэхүү өндөр зэрэглэлийн орон сууцны төслийн давуу талуудыг харцгаая.


Бүгдийг нэг дор төвлөрүүлсэн


Санскрит хэлнээс гаралтай Мандала гэдэг үг нь тойрог гэсэн утгатай бөгөөд цогц ертөнцийг илэрхийлдэг. Үнэхээр ч Мандала орон сууц нь оршин суугчид тав тухтай амьдрахад хэрэгцээтэй бүхий л зүйлсийг дотроо төлөвлөж, гэрээсээ гарах шаардалгүйгээр бүхнийг нэг дор төвлөрүүлсэн учраас ийнхүү нэрийджээ. Барилгын 1-2 давхарт ресторан, эмнэлэг, кофе шоп, дэлгүүр зэрэг үйлчилгээний байгууллагуудыг нэг дор төлөвлөсөн бол 3 давхартаа мөн оршин суугчдад зориулсан бассейн, фитнес, саун, эрүүл хооллолтын клубээс бүрдэх спорт цогцолборыг шийдэж өгснөөрөө давуу талтай. Үүнээс гадна зөвхөн оршин суугчдад зориулсан, цагаар нь түрээслэх боломжтой тусгай арга хэмжээ зохион байгуулах өрөө болон уулзалтын өрөөг санал болгож байна.

Фитнесс
Саун
Фитнесс хувцас солих өрөө
Бассейн 

Мэдээж хэрэг ямар ч орон сууц худалдан авахад шийдвэрлэх хүчин зүйлсийн нэг нь хүүхдийн тоглоомын талбай болдог. Тэгвэл 360 & 365 Mandala Residential Tower нь тоглоомын талбайг гадаа болон барилгын террас дээр тус тус шийдэж, мөн хүүхдийн  хичээл хийх хэсгийг давхар гаргасан тул таны хүүхдэд чөлөөт цагаа хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрөөх орон зай олдохгүй байх вий гэж санаа зовох хэрэггүй юм. 

11 давхарт байрлах хүүхдийн тоглоомын болон хичээл хийх хэсэг
11 давхарт байрлах "Community Space" хэсэг

Үнэ цэнтэй байршил болон үзэсгэлэнт харууцтай


Байршил сайтай орон сууц олон жилийн дараа ч үнэ цэнээ хадгалсан хэвээр байдаг. Хотын төвөөс холгүй, сайн сургууль, цэцэрлэг элбэг, үйлчилгээний төвөөс хэдхэн алхмын зайтай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнтэй ойр байх тусмаа тухайн орон сууц үнэ цэнээ хэзээ ч алддаггүй нь үл хөдлөх хөрөнгийн салбарын бичигдээгүй дүрэм гэлтэй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойно сүндэрлэх 360 & 365 Mandala Residential Tower нь хотын төвөөс ердөө хоёрхон километрийн зайд оршихын сацуу хаашаа ч харсан бүх зүйлтэйгээ ойр байрлал нь хамгийн том давуу талуудынх нь нэг. Их хотын түгжрэл амьдралын чанарт нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн Улаанбаатарт хэдхэн алхмын зайд олон улсын сургуулиуд, худалдааны төвүүд, ногоон байгууламж төвлөрсөн нь цаг зав хэмнэж, өдөр тутмын амьдралыг тань мэдэгдэхүйц хөнгөвчлөх болно. Түүнчлэн гэрийнхээ цонхоор Богд Хан уул, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон их хотын амьдралыг бүхэлд нь тольдох боломжтой гайхалтай харууцыг 360 & 365 Mandala Residential Tower оршин суугчдадаа олгож байгаа нь бетонон барилгуудаар шигүү хүрээлэгдсэн нийслэл хотын хувьд ховор боломж билээ.


Чанар, аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан


Мандала 360 нь нийт 108 м өндөр, 25 давхар буюу одоогоор ашиглалтад орсон орон сууцны барилгуудаас хамгийн өндөрт тооцогдож байгаа юм. Аливаа барилга өндөр байх тусмаа аюулгүй байдалд тавигдах шаардлага, стандарт нь дагаад өндөрсдөг зарчимтай. Тэгвэл уг төслийн хувьд газар хөдлөлтийн 8 баллын тэсвэртэй барилга байгууламж барих судалгаа тандалт болон тухайн нутаг дэвсгэрийн сүүлийн 50 жилийн салхины ачааллын тооцооллыг 2018 онд Австрали улсын Сидней хотод гүйцэтгэснээрээ онцлогтой юм. Ингэснээр 50 жилдээ барилгын гадна талын шилэн фасад нь ямар нэгэн эвдрэлтэд өртөх магадлал ба үүнд тэсвэртэй барилгын материалын сонголт зэргийг тооцоолон гаргаж, хамгийн чанартай, бат бөх материалаар барьсан байна. Тухайлбал Мандала 360-д хамгийн сайн чанарын М450 бетоныг бүтэн барилгадаа ашигласнаараа давуу талтай. Харин барилгын “араг яс” гэгддэг арматурыг СП500 буюу гангийн агууламж өндөртэй, асар өндөр чанартай материалаар хийснээр газар хөдлөлтийн 8 ба түүнээс дээш баллд тэсвэртэй байхаар бүтээгджээ.

Мөн Мандала орон сууцны инженерүүд гүний ус зайлуулах шинэ технологи бүхий системийг нэвтрүүлснийг заавал дурдах нь зүйтэй. Тодруулбал тэд барилгын суурийг 8м гүн ухаж гадна талаар нь хиймэл нууранд ашиглагддаг мембран хамгаалалт суурилуулж, дотор талд нь нил бетон суурь буюу Мандала хотхоны 15 блокт орсонтой ижил хэмжээний бетоныг зөвхөн Мандала 360-ийн суурийг бүтээхэд ашиглажээ. Ингээд ч зогсохгүй энэхүү бетоныхоо дотуур нь дахин мембран (нийт хоёр давхар) оруулж өгсөн байна. Өөрөөр хэлбэл тус цамхаг нь хөрсний ус, борооны ус нэвчих эрсдэлээс 100% хамгаалагдсан гэсэн үг юм. Аюулгүй байдлыг тооцоолон бүтээсэн бас нэгэн онцлууштай зүйл нь дээвэр дээрх нисдэг тэрэгний зогсоол юм. Ямарваа нэг ослын эрсдэл үүссэн тохиолдолд Онцгой Байдлын Ерөнхий газрын албаны нисдэг тэрэг зогсох зориулалттай уг зогсоол нь ойр орчимдоо баригдсан цорын ганц ийм төрлийн зогсоол гэдгийг дурдъя.

Авто зогсоол

Айл бүр дэвшилтэт технологиор тоноглогдсон


Орон сууцны тоног төхөөрөмж нь мөн л тав тухыг бүрэн хангасан, хүний хэрэгцээг бодолцож бүтээгдсэн болох нь анзаарагдана. Жишээ нь айл бүр барилгын үндсэн агааржуулалтын системээс гадна нэмэлтээр тусдаа автомат агааржуулалтын системтэй. Товчхондоо энэхүү агааржуулалт нь шороо тоосжилттой, бохирдолтой агаарыг бүрэн шүүхийн зэрэгцээ гаднаас орж ирэх агаарыг өрөөний температурт хөврүүлж өгдөг нь агаарын бохирдол дээд цэгтээ тулсан манай хотын хувьд нэн шаардлагатай төхөөрөмж мөн. Цаашлаад гар утсандаа зориулалтын аппликейшн суулган, хурууныхаа өндгөөр л өрөөний гэрэлтүүлэг, хөшигний зам зэргийг удирдах автомат хяналтын системийг суурилуулж өгчээ. Мөн нийт барилгын болон айл тус бүрийн аюулгүй байдлыг хангах үүднээс тусгай хяналтын системээр тоноглогджээ. Уг хяналтын систем нь ус алдалт, галын аюулын мэдрэх чадвартай ухаалаг технологиор бүтсэн бөгөөд эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд тэр дор нь мэдээлэх зориулалттай аж.

Дашрамд дурдахад 360 & 365 Mandala Residential Tower төслийг танилцуулах өдөрлөг 2024 оны дөрөвдүгээр сарын 20-нд зохион байгуулагдах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг та энд дарж авна уу.


360 & 365 Mandala Residential Tower

Борлуулалтын оффис: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойно, 360 Мандала Тауэр, 1 давхар

Холбогдох утасны дугаар: 7533 0000

Facebook: 360 & 365 Mandala Residential Tower

Instagram: @360.365manalatower

Г.Тэмүүлэн

2024-04-17, 12:23