Бюро 24/7 ба Farfetch-ийн үдэшлэг: Нэгдүгээр хэсэг

Buro Fashion Forward Initiative

Бюро 24/7 дижитал сэтгүүл залуу дизайнеруудыг нээж, дэмжих зорилготой Buro Fashion Forward Initiative төслөө гурван жилийн өмнө анх санаачилсан билээ. Энэ жилийн BFFI төслийг Бюро 24/7 онлайн худалдааны Farfetch дэлгүүртэй хамтран Парис хотноо есдүгээр сарын 30-нд зохион байгууллаа

Бюро 24/7-гийн үүсгэн байгуулагч Мирослава Дума залуу дизайнеруудыг нээн илрүүлж, тэднийг дэлхийн шилдэг брэндүүд болон загварын салбарын нөлөө бүхий хүмүүстэй холбож өгөх зорилгоор анх "Buro Fashion Forward Initiative" төслийг санаачилсан билээ. Энэ жилийн BFFI төсөл маш өргөн хүрээнд зохион байгуулагдаж Карин Ройтфельд, Наташа Поли, Ирина Шейк ба Саша Лусс нар хамтарч BFFI төсөлд оролцогсдод зориулсан хүлээн авалтыг Парис хотод зохион байгууллаа. 

Парисын домогт The Ritz Paris зочид буудал томоохон хэмжээний шинэчлэлт хийгдсэний дараахан Vendôme зааланд нь BFFI-ийн үдэшлэг болсон юм. Энэхүү түүхэн зочид буудалд өмнө нь Коко Шанель, Марсель Пруст, Фрэнсис Скотт Фицжеральд болон бусад алдартай зохиолчид, зураачид амьдарч байжээ.

The Ritz Paris зочид буудалд BFFI төсөлд оролцсон дизайнерууд өөрсдийн үндсэн цуглуулгаа олон улсын загварын мэргэжилтнүүдийн өмнө танилцуулсан юм. Эдгээр дизайнеруудын дунд өөрийн Vilshenko брэндэд хээ ба хатгамал зэрэг орос элемент ашигладгаараа алдартай Ольга Вильшенко багтсан байна. Мөн street style одуудын хайртай дизайнер болох Тигран Аветисян ч оржээ. Тэрээр LVHM группын тэтгэлгийн эзэн болж, Acne ба Lanvin брэндүүдэд дадлагжиж байсан туршлагатай.

Минималист болон романтик уур амьсгалтай загварыг нэг дор цогцлоож чаддаг Юлия Калманович болон уламжлалт эмэгтэйлэг байдлыг дэлгэрүүлдэг дизайнер Александр Терехов нар мөн BFFI-д оролцсон байгаа. Түүнчлэн SHOWstudio тэмцээний ялагчид болох Outlaw Moscow брэндийн дизайнерууд мөн нарийн эсгүүрийг өдөр тутмын хувцсанд суулгаж өгдөг гүрж дизайнер Гола Дамиан ба Жаба Диасамидзе нар цуглуулгаа танилцууллаа.

Энэ жилийн арга хэмжээнд олон улсын онлайн худалдааны Farfetch хамтарснаар дээрх дизайнеруудад илүү том боломж гарсан гэж хэлж болно. 

Бюро 24/7 ба Farfetch-ийн зохион байгуулсан арга хэмжээнд Ким ба Кортни Кардашьян, Наталья Водянова, Жоанна Баталья, Анна Дел Руссо, Кортни Лав, Фрэнсис Бин Кобейн, Ясмин Ле Бон, Имрад Амед, Ася Мхитарян, Меруерт Ибрагим, Мирела Форич, Беттина фон Шлиппе болон бусад алдартай зочид хүрэлцэн ирж, ирээдүйтэй залуу дизайнеруудын цуглуулгыг сонирхсон байна. 

Инга Рубинштейн, Мирослава Дума, Ирина Шейк, Карин Ройтфельд, Наташа Поли
Ким Кардашьян
Мирослава Дума & Кэндис Фрэжис
Наташа Поли
Саша Лусс
Ирина Шейк
Ким Кардашьян
Гурам Гвасалия
Фарида Хелфа
Кортни Лав, Ким Кардашьян, Мирослава Дума
Кортни Лав & Фрэнсис Бин Кобейн
Ким Кардашьян, Эллен фон Унверт, Кортни Кардашьян
Мохаммед Аль Турки & Тони Гаррн
Имран Амед
Мирослава Дума & Дерек Бласберг
Анна Дело Руссо & Жан Кассегрен
Ким Кардашьян, Кортни Кардашьян, Мирослава Дума, Екатерина Дарма
Ирина Шейк, Наташа Поли, Мирослава Дума, Карин Ройтфельд, Инга Рубинштейн, Наталья Водянова ба BFFI 2016-д оролцсон дизайнерууд
Наталья Водянова
Кортни Кардашьян, Мирослава Дума, Ким Кардашьян
Анжело Флаккавенто
Жованна Батталья
Наталья Водянова
Лори Родкин
Алла Вербер

Елена Перминова
Юлия Калманович
Фрэнсис Бин Кобейн & Екатерина Дарма
Ясмин Сьюэлл
Вероника Хейлбрюннер, Жастин О'ши
Сабин Гетти
Ева Чен
Наталья Водянова
Петит Меллер
Линейзи Монтеро
Карин Ройтфельд & Тигран Аветисян
Ася Мхитарян, Меруерт Ибрагим, Мирослава Дума, Мирела Форич, Катя Дарма, Беттина фон Шлиппе
Карина Добротворская, Наталья Водянова, Жоанна Батталья
Имаан Хаммам, Слик Вудс, Райли Монтана, Жасмин Сандерс
Вика Газинская
Ольга Вильшенко, Беттина фон Шлиппе, Мирела Форич
Шала Монрок & Женке Ахмед Телли

Buro.Mongolia

2016-10-02, 22:11

  • Зураг: