Кейт Бланшетт, Тильда Суинтон, Тейлор Хилл нар 2020 оны Венецийн кино наадамд хүрэлцэн ирлээ
Цар тахлын үеэр зохион байгуулагдаж буй анхны кино наадам
Өнөөдөр 77 дах удаагийн Венецийн кино наадам хуваарийн дагуу албан ёсоор эхэлж байна. Ингэснээр энэхүү арга хэмжээ нь цар тахлын үеэр зохион байгуулагдаж буй хамгийн анхны кино наадам болж байгаа юм. Мэдээж хэрэг зохион байгуулагчид цөөн тооны оролцогчид болон зочдод амны хаалт зүүлгэж, хоорондын зайг баримтлуулж, биеийн температурыг нь хэмжиж, коронавирусээс сэргийлэх бүхий л арга хэмжээнүүдийг авч, аюулгүй байдлыг хангаж байгаа нь харагдаж байлаа.
Дэлхийн хамгийн эртний кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг энэ жил жүжигчин Кейт Бланшетт ахалж байгаа билээ. Кино наадмын эхний өдөр "The Ties" нэртэй Италийн романтик кино болон Грекийн "Apples" гэх драм нээлтээ хийж байна.
2020 оны Венецийн кино наадмын нээлтэд Тильда Суинтон, Кейт Бланшетт, Мэтт Диллон зэрэг жүжигчид, модель Тейлор Хилл болон бусад алдартнууд хүрэлцэн иржээ.
Арга хэмжээ Венецийн Лидо арал дээр 2020 оны есдүгээр сарын 12 хүртэл үргэлжилнэ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт