Шангри-Ла Орон Сууцыг танилцуулж байна

5 star Serviced Apartment

Монголын орон сууцны зах зээл цэцэглэн хөгжиж байгаа энэ үед нийтийн орон сууцаас эхлээд хувийн хаус, таунхаус, пентхаус гээд амьдрах газрын маш өргөн сонголт бий болжээ. Тэр ч бүү хэл зочид буудлын 5 од бүхий үйлчилгээтэй орон сууц иргэдэд нээлттэй болсон бөгөөд үүнийг одоогоор зөвхөн Shangri-La Residences санал болгож байна

Их хотын өнгө төрхийг тодорхойлсон гурван шилэн цамхаг бүхий Шангри-Ла төв сүндэрлэн босоод багагүй хугацаа өнгөрчээ. Шилдэг бүхнийг нэг дор цогцлоосон энэ газарт ресторан, кино театр, дэлгүүр, үйлчилгээний төв, спорт цогцолбор гээд бүх зүйл нь олон улсын стандарт мэдрүүлдэг нь хүмүүсийг соронзон мэт татах гол хүчин зүйл болдог. Иргэдэд их хотын стресс, ачааллаас зугтан өөрийгөө сайхан бүхнээр тойруулах боломжийг олгодог энэ газар нь юуны түрүүнд зочид буудлаараа олон улсад алдартай ч, үүний хажуугаар мөн байнгын оршин суух боломжтой бүрэн үйлчилгээ бүхий орон сууц санал болгодгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Ийм ч учраас бид нэг өдрийн турш Шангри-Ла төвийн оршин суугч байх ямар байдгийг биечлэн туршихаар шийдлээ.

Шангри-Ла төвд байрлах 33 давхар бүхий орон сууц нь 1-6 өрөөний сонголттой бөгөөд ганц бие нэгнээс эхлээд өнөр өтгөн гэр бүл хүртэлх бүх төрлийн оршин суугчдын хэрэгцээг хангажээ. Байр бүр нь шалнаас тааз хүртэлх цэлгэр том цонхтой тул өдрийн нар өрөөний бүх өнцөг рүү тусаж, цэлгэр орчин бий болно. Улаанбаатар хотдоо хамгийн өндөр гэж хэлж болох энэ орон сууц нь байршлаасаа хамааран Богд Уул, Үндэсний амралт хүрээлэн, Сүхбаатарын талбай зэрэг хотын бүх зүг рүү чиглэдэг нь өглөө сэрээд, орой унтахдаа харах нийслэл хотын шилдэг view гарцаагүй мөн билээ.

Мэдээж хэрэг Лондон, Парис, Токио, Хонг Конг зэрэг дэлхийн томоохон хот бүрт сүлжээтэй тансаг зэрэглэлийн Шангри-Ла цогцолбор нь өндөр стандартын дагуу баригдаж Рихтерийн шаталбараар найман баллын хүчтэй газар хөдлөлтөнд тэсвэртэй, өнгө үзэмжээ удаан хугацаанд хадгалах бат бэх чанартай ба сантехник, халаалт болон бусад угсралтын бүх ажлыг дээд түвшинд, олон улсын мэргэжилтнүүдээр гүйцэтгүүлсэн байдаг. Мөн хотын агаарын бохирдлыг тооцоолон бүх байрандаа гадны агаарыг цэвэршүүлэн шүүж, цэвэр болгодог air conditioning систем суурилуулсан нь утаатай өвлийн улиралд том давуу тал болдог. Үүний зэрэгцээ 24 цагийн харуул хамгаалалт, харилцагчийн инженерийн үйлчилгээтэй бөгөөд байр бүрт ус шүрших үйлдэлтэй галын аюулгүй систем суурилуулсан тул оршин суугчид амар амгалан байдлыг бүрэн дүүрэн мэдрэх юм.



Орон сууц руугаа нэвтрэн орох

Төв лобби руу ороход таныг 33 давхарт гуравхан секундийн дотор хүргэх өндөр хурдны лифт хүлээж байх болно.

Хэдхэн хормын дараа орон сууц руугаа нэвтрэхэд Шангри-Ла Группийн дэлхийд алдартай тансаг бөгөөд орчин үеийн шийдлийг тусгасан, ухаалаг тохижилт бүхий бүрэн тавилгатай гэгээлэг орчин угтаж авна. Гурван давхар шилэн фасадтай цонхнууд, температурыг өөрийн хүссэнээр тохируулах боломжтой халаалтын систем бүхий цэвэр модон шал, зай талбайг ухаалгаар ашигласан хувцасны шүүгээ гээд тав тухтай амьдралын хэрэгцээг бүрэн хангасан байгаа. Тэр дундаа гал тогооны өрөөнд Австрийн TZ Austria брэндийн хаалга, Kangil брэндийн байгалийн чулуутай тавилга, мөн угаалгын өрөөнд Kohler брэндийн сантехникийн хэрэгсэл суурилуулсан нь дээд зэргийн чанарыг илтгэнэ. Нэг ёсондоо оршин суугч цүнхтэй хувцастайгаа ирэхэд л бусад бүх зүйл бэлэн байх юм.

Гэрээс гарах төдийд хэрэгцээтэй бүхэн нэг дээвэр дор

5 одтой үйлчилгээ бүхий орон сууцад амьдарна гэдэг 24 цагийн харуул хамгаалалттай байж, өдөр тутмын ресепшн ба консьержийн туслалцаа авч, зочид буудлын стандарттай цэвэрлэгээний үйлчилгээнд хамрагдаж, өөрсдийн хувцас хэрэглээгээ өндөр зэрэглэлийн Шангри-Ла зочид буудлын хими цэвэрлэгээнд өгч, мөн гэр бүлийн хамт өглөө, өдөр ба оройны зоогоо оршин суугчийн хямдралтай үнээр авах гээд А зэрэглэлийн амьдралын бүхий л давуу талыг эдэлнэ.

Амралтын өдрүүдийн төлөвлөгөө тань өглөөнөөс орой хүртэл завгүй бичигдсэн байх болно

Өглөөгөө Шангри-Лагийн нэрийн ресторан болох Café Park-ийн амарлингуй орчинд анхилуун кофе ба амтат круасанаар эхлүүлэн өглөөний буфет менюг түрээслэгчийн онцгой хөнгөлөлттэйгээр зооглож болно.

Мөн эрүүл, идэвхитэй амьдралын хэв маягийг зорилгоо болгодог нэгэн Шангри-Ла орон сууцанд амьдрах шийдвэрээ гаргаж гэрээгээ үзэглэсэн тэр өдрөөс эхлэн гурван давхар үргэлжлэх спорт цогцолборт үнэгүй явах эрхээ хамт нээлгэх боломжтой. Ингэснээр усан бассейнд шумбах, спинниниг ба иогоор хичээллэх, бие бялдаржуулах, уурын саун ба жакузид алжаал тайлах гээд өөрийн хүсэл, сонирхлын дагуу эрүүл мэнддээ анхаарч болох юм.

Спортоор хичээллэсний дараах хүчээ сэлбэхийн тулд үдийн зоогоо Naadam, Hutong, World Wine Vinotage, Brussels, Mongolians гэх орон орны хоолтой хотын шилдэг ресторануудаас сонголтоо хийн мөн л хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлнэ. Ресторанаас гаран хэдхэн алхам хийхэд үндэсний Goyo брэндээс эхлэн Valentino, Rolex зэрэг дэлхийн нэрс нэг дор байрших ба шоппинг хийх зуураа спа салоноор үйлчлүүлэн гоо сайхны хэрэгцээгээ ч хангаж болно. Түүнчлэн бяцхан үрстэйгээ цагийг зугаатай өнгөрөөхөөр Adventure Zone тоглоомын хэсгийг зорьж болох юм.  

Харин нар буух үед IMAX дэлгэцээр кино үзэхийг хүлээх зуураа зочид буудлын Lobby Lounge-д коктейл шимэн Шангри-Ла төвд хурим, үдэшлэг, тоглолт гээд төрөл бүрийн шалтгаанаар цугларсан залуусыг ажиглан их хотын буцалсан амьдралын оргил төвд байгаагаа мэдрэх болно.

Ингээд ийм байдлаар өдөр бүр амьдарч, замын түгжрэлд цаг алдалгүй хэрэгцээтэй бүхнээ нэг дороос авах боломжийг одоогоор зөвхөн Шангри-Ла орон сууц санал болгож байна.

Shangri-La Residences

Холбоо барих утас:  8810-3209, 8810-3205, 8811-3210

Вебсайт:  www.shangrilacentreub.mn/rent-inquiry/

Facebook хуудас:  Shangri-La Centre

Ө.Тодгэрэл

2018-10-01, 09:00