Сүүлийн жилүүдэд дэлхий даяар төрөл бүрийн фитнес тренд дэлгэрч байна. Олон сонирхолтой төсөл дундаас Их Британийн David Lloyd Clubs гэх фитнес клубын хэрэгжүүлж буй "Napercize" нэртэй шинэ хөтөлбөр бүүр ч илүү өвөрмөц концепцтой болжээ. Энэхүү анги нь хүмүүст 60 минутын өдрийн унтлага санал болгодгоороо онцлогтой юм.
Хүмүүс "Napercize" хичээлийн эхэнд ба төгсгөлд нийт 15 минутын турш тайвшруулах зорилготой сунгалтын дасгал хийж, үлдсэн 45 минутад нь дуг хийх учиртай аж. Фитнес клубын зүгээс хүн бүрт ор, хөнжил, нүдний маск мөн тайван нойрсоход зориулсан төгс орчныг бүрдүүлж өгөх юм.
David Lloyd Fitness Clubs энэхүү өдрийн унтлагын ангийг эцэг эхчүүдийн сэтгэл санаа ба биеийн эрүүл мэндийг сайжруулах, тэр ч бүү хэл илчлэг шатаах зорилгоор хэрэгжүүлж байна.
Сонирхуулахад Пенсильванийн Аллегейни коллежийн хийсэн судалгааны дагуу өдрийн цагаар 45 минут унтаж амарсан хүмүүс илүү их ачаалал даах чадамжтай болдог нь тогтоогджээ. Мөн Калифорни мужийн Берклигийн их сургуулийн эрдэмтэд өдөр унтдаг хүмүүсийн суралцах чадвар нэмэгддэгийг судалгаагаар баталсан байдаг.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт