Аяллын маршрут: Ид шидийн мэт Европ тивийн тойрон аялал


Бид бүгд л хүүхэд байхаасаа уншсан ном, үзсэн киноноосоо олж авсан Европын тивийн орнуудын талаарх төсөөлөл, хөг эгшгээ дотроо хадгалсаар байдаг. Тэрхүү бяцхан хөг эгшиг жил ирэх бүрд улам хөглөгдөн хэзээ нэгэн цагт заавал аялна даа гэх мөрөөдөлд хөтөлдөг билээ.

Хайрын хот Парис, тэнгисийн сувд хэмээгдэх Венец хот, шоколадны эх орон Швейцар, сонгодог урлагийн өлгий Австри гээд Европын 50 гаруй улс руу бүгдээр нь зочилмоор байвч, бидний цаг хугацаа, аяллын зардал хязгаартай байх нь бий. Тэгвэл Европ тивийн аяллаа хаанаас, хэрхэн эхлэхээ мэдэхгүй, гайхширан суугаа хэн бүхэнд Жуулчин компанийн зүгээс тойрон аялал санал болгож байгааг дуулгахад таатай байна.

Парис
Венец хот
Швейцар

Тус аялалд хамрагдсанаар зургаан улсын найман хотоор 12 өдрийн турш аялж, амьдралынхаа мартагдашгүй дурсамжуудыг бүтээх юм. Аялах маршрутын хувьд:

1. Чех - Праг хот


2. Австри - Вена хот


3. Австри - Инсбрук хот


4. Итали - Венец хот


5. Итали - Милан хот


6. Швейцар - Женев хот


7. Франц - Парис хот


8. Герман - Франкфурт хот

Та энэхүү урт аялалд гарахдаа унаа тэрэг, зочид буудлын захиалгаас авхуулаад нэг ч асуудалд санаа зовохгүй зөвхөн гадаад паспортоо, аяллын визтэйгээ аваад л явахад болох юм. Жуулчин компанийн олон жилийн туршлагатай хамт олон танд хамгийн найдвартай аяллын хөтөлбөрийг санал болгох болно.

Өглөө бүр өөр хотод сэрж, үлгэрийн мэт өдөр хоногуудыг өнгөрүүлнэ гэхээр гайхалтай биш гэж үү. Эйфелийн цамхгийн дор хайртдаа хөтлүүлэн зогсох, хүссэн хувцсаа өмсөөд Милан хотоор загвар өмсөгч мэт өөртөө итгэлтэй алхах, бяцхан үрстэйгээ хамт Швейцарын гайхалтай байгалийг таашаах, завин дээр суугаад Венец хотын гудмаар зугаалах гэхчлэн өөрийн мөрөөдлийг биелүүлж үзэсгэлэнт Европ тивийг тойрон аялаарай.


Жуулчин Компани

Хаяг: СБД, 1-р хороо, Элчингийн гудамж, Жуулчин компанийн оффис

Утас: 94051212, 99062761, 94091212, 99094375

Вэбсайт: www.juulchin.mn

Facebook: Жуулчин компани

Instagram: juulchin.travel

Buro.Retelling

2023-03-13, 10:11