Парис хотоор аялж буй жуулчдын анхааралд: Hotel Barriere Le Fouquet’s зочид буудал

Парисын зүрхэнд

Парисын Елисейн талбайд орших Hotel Barriere Le Fouquet’s зочид буудал нь Эйфелийн цамхагаас аравхан минутын зайд байрладаг бөгөөд зөвхөн байршил төдийгүй бусад олон зүйлээрээ онцгой

Одоо таван одтой зочид буудалд байрлаж сурсан хүмүүсийг арьсан буйдан, торгон хөшиг, хамба хил, алт, улаан модоор гайхшруулж чадахгүй. Ер нь ч зочид буудлын сонголтонд одны тоо гол хүчин зүйл биш болоод удаж байгаа. Тэгэхдээ аялагчдын хувьд санхүүгийн байдал, байршлаасаа үл хамааран хамгийн их анхаарал хандуулдаг зүйл бол яах аргагүй хоол юм. Жишээ нь залуу жуулчид тухтай, гэр бүлийн өглөөний хоол сонгодог. Тэгвэл өндөр зэрэглэлийн үйлчилгээ авахыг хүсдэг хүмүүс зоогийн газрын одны тоонд анхаарал хандуулдаг хэвээрээ байгаа. Гэхдээ энэ нь заавал Мишлений од байх болно.

Hotel Barriere Le Fouquet's зочид буудлын ахлах тогооч Пьер Гарньед гурван Мишлений од байгаа. Авьяслаг Пьер Гарнье 2014 оноос эхлэн Канн дахь Hotel Barriere Le Fouquet's зочид буудлын гал тогоонд жинхэнэ урлагийн бүтээл гэмээр зоогуудыг маш мэдрэмжтэй бөгөөд чадварлагаар бэлтгэж иржээ. Тэрээр энэ жилээс эхлэн Парис дахь салбарт ирсэн байна. 

Нийт таван байгууламжаас бүрдэх энэхүү зочид буудал нь танд хоолны диваажингаас гадна, өөр олон зүйлүүдийг ч санал болгох болно. Тухайлбал, спа төв, олон төрлийн тансаг зэрэглэлийн өрөөнүүд ч энд байгаа. Мөн зочид буудлын байрлал чухал гэдгийг мартаж болохгүй. Парис хотын түүхэн дурсгалт газруудын дүр зургийг өрөөнийхөө цонхоор харангаа амттай зоог барих сайхан биш гэж үү?

Buro.Mongolia

2016-07-04, 11:00

  • Зураг: