Өдөр тутмын энгийн арчилгаагаар үс уналт, шингэрэлтийг хэрхэн зогсоох вэ?
Үс уналтын шалтгаанууд болон үүнийг шийдвэрлэх цогц шийдэл
Торгомсог, эрүүл, гялалзсан, өтгөн үстэй байхыг эмэгтэй, эрэгтэй гэлтгүй хүн бүр хүсдэг. Гэвч орчин үеийн хүмүүсийн амьдралын хэв маяг асар хурдацтай өрнөх болсон энэ үед үснийхээ гоо сайханд анхаарал тавьж, бүрэн дүүрэн арчлах цаг зав бидэнд хомс болсон билээ. Завгүй амьдралын хэмнэл, стресс, ядаргаа, цаг уурын огцом өөрчлөлтүүд, эрүүл бус хооллолт, хоолны дэглэм барих зэрэг хүчин зүйлсийн үр дагавар хамгийн түрүүнд бидний үсэнд нөлөөлж, үс унах, халзрах, шингэрэх шалтгаан болж, улмаар өөртөө итгэх итгэл, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулдаг. Тэгвэл хамгийн энгийн, өдөр тутмын арчилгаагаар үс уналт, шингэрэлт, халзралт зэрэг үсний асуудлуудаас ангижирч, эрүүл, гоёмсог үстэй болох цогц шийдлийг бид танилцуулж байна.
Үс унах, шингэрэх шалтгаанууд
Хүн бүр байгалиасаа тодорхой хэмжээний үсний уутанцартай төрдөг. Энэ тоо хэмжээ нь мэдээж хэрэг генетикийн түвшинд "программчлагдан" ирдэг бөгөөд үүнийг бид яаж ч өөрчилж чадахгүй. Гэхдээ үсний тоо ширхэг хэвийн хэмжээнээсээ огцом буурч, уналт (алопец), шингэрэлт явагдах нь маш олон шалтгаантай. Тухайлбал дааврын өөрчлөлтүүд, эмийн хэрэглээ, удамшил зэрэг эрүүл мэндийн шалтгаануудаас гадна, стресс, гадаад орчны хүчин зүйлс, буруу арчилгаа зэргээс болж үс унаж, халзарч, шингэрдэг болохыг Medical News Today онцолсон байдаг. Ерөнхийдөө хүний үсний ойролцоогоор 85% идэвхтэй ургалтын явцад оршдог бөгөөд үүнийг анаген үе шат хэмээн нэрлэдэг. Үлдсэн 15% нь телоген буюу ургалт зогсдог хэвийн үе шат юм. Үүний дараа үсний уутанцрууд ойролцоогоор гурван сарын хугацаанд идэвхгүй төлөвт шилждэг ба дараа нь мөчлөг дахин давтагддаг. Хүнээс өдөрт багахан хэмжээний буюу дунджаар 100 ширхэг үс унах нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд хэвийн хэмжээнд тооцогддог. Харин дээр дурдсан шалтгаанууд үс ургалтын хэвийн мөчлөгийг алдагдуулж, хэвийн хэмжээнээс илүү их үс телогенийн үе шат руу шилжин, үс унаж халзaрч эхлэхэд мэргэжилтэнд хандан арга хэмжээ авах хэрэгтэй юм.
Стресс
Стресс, бухимдал нь хүний бие организм дахь тестостероны хэмжээг нэмэгдүүлснээр үс ургалтын мөчлөгийг тасалдуулдаг. Мөн хялгасан судсанд очих цусны эргэлтийг удаашруулж, үсний уутан хальс тэжээл, хүчилтөрөгчөөр дутагдаж эхэлснээр үс унаж эхэлдэг.
Эрүүл мэндийн асуудлууд
Бамбай булчирхайн эмгэг, жирэмслэлт, төрсний дараах үетэй холбоотой дааврын өөрчлөлтүүд, цэвэршилт зэрэг эрүүл мэндийн өөрчлөлтүүд үс унахад хүргэдэг.
Экологийн хүчин зүйлс
Агаар, усны бохирдол, хлор, минерал, металл зэрэг нь хуйханд шингэж, үс уналт, шингэрэлтэд нөлөөлдөг. Мөн бие организм дахь токсин үс унах шалтгаан болдог байна.
Эмчилгээний хор нөлөө
Үсний уутан хальс нь бие физиологийн өөрчлөлтүүдэд маш эмзэг байдаг. Дааврын болон химийн эмчилгээ, стероид, даралт, зүрх судас болон чихрийн шижин өвчний эм нь үс уналтад нөлөөлнө.
Хооллолт
Үсний эрүүл мэнд дотроос эхэлдэг тул таны өдөр тутамдаа идэж буй зүйлс үсний чанарт маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Амьтны гаралтай өөх тос их хэмжээгээр идэх, огцом жин хасах, тэнцвэргүй хооллолт зэрэг нь амин хүчил, биотин, төмөр, уураг, цайрын дутагдалд оруулдаг. Тэгвэл эдгээр элементүүд нь үсний эрүүл байдалд нэн чухал үүрэгтэй.
Ямар арга хэмжээ авах вэ?
Хэрэв үс уналт эрүүл мэндийн шалтгаануудтай холбоотой бол эмчид хандаж, шалтгааныг үнэн зөв тодорхойлуулж, өөрт тохирсон эмчилгээ хийлгэж зөвлөгөө авах нь зүйтэй. Үүнээс гадна хооллолтдоо өөрчлөлт оруулж, эрүүл амьдралын хэв маягтай болсноор үсний уналтаа багасгаж болно. Хэрэв үс уналт эрүүл мэндийн шалтгаан, амьдралын хэв маягтай холбоогүй бол өөрт тохирсон, мэргэжлийн үс арчилгааны бүтээгдэхүүн сонгох нь үсний асуудлуудаас аварч чадна. Үс ба хуйхны оношилгоо хийлгэснээр мэргэжлийн эмч зөвхөн таны үсэнд тохирсон бүтээгдэхүүнүүдийг зөвлөх болно.
Нийт 30 гаруй жилийн судалгаа шинжилгээний үр дүн, технологийн дэвшилд суурилсан чанартай бүтээгдэхүүн боловсруулж, Үс судлалын инситутээс итгэмжлэгдсэн Nioxin брэнд нь үс уналт, шингэрэлтийн эсрэг Америкийн тэргүүлэгч брэндэд тооцогддог. АНУ-д 2016 онд үс уналт, шингэрэлттэй 230 хүн дээр хийсэн судалгаагаар Nioxin брэндийн гурван шатлалт системийг хэрэглэсэн үйлчлүүлэгчдийн 89% үсний ширхэг илүү бүдүүрсэн, 87% үсний тоо ширхэг нэмэгдсэн, 89% үс илүү өтгөрсөн хэмээн мэдэгдсэн байдаг нь үүний баталгаа болж байна.
2006 оноос эхлэн мэргэжлийн салоны үс арчилгааны бүтээгдэхүүн оруулж ирж буй WellBee компани нь үс уналт, шингэрэлтийн эсрэг Америкийн тэргүүлэгч Nioxin брэндийг Монголын хэрэглэгчдэд албан ёсоор хүргэж байгаа юм.
Үсний төрөл бүрт тохирсон гурван шатлалт систем
Бага зэргийн шингэрэлттэй натурал үсэнд
Мэдэгдэхүйц шингэрэлттэй натурал үсэнд
Бага зэргийн шингэрэлттэй будагтай үсэнд
Мэдэгдэхүйц шингэрэлттэй будагтай үсэнд
Бага зэргийн шингэрэлттэй хими хийлгэсэн үсэнд
Мэдэгдэхүйц шингэрэлттэй хими хийлгэсэн үсэнд
Өдөр тутмын арчилгааг зөв сонгосноор үсний эрүүл байдлаа дэмжин, уналт, шингэрэлтийг зогсоож болно. Nioxin брэндийн гурван шатлалт 3D систем нь үсийг гүн цэвэрлэх шампунь, үс болон хуйханд тэжээл өгөх ангижруулагч, үсийг өтгөрүүлэх хуйхны түрхлэг гэсэн үндсэн гурван бүтээгдэхүүнээс бүрддэг. Үс арчилгааны хамгийн сүүлийн үеийн технологи дээр суурилсан үс уналт, шингэрэлтийн эсрэг гурван шатлалт уг систем нь натурал, будагтай, химитэй зэрэг үсний онцлог болон үс уналтын түвшнөөс шалтгаалж 1-6 номерын тусгай арчилгааг санал болгодог байгаа. Энэхүү систем нь хуйхыг эрүүлжүүлж, чийгшүүлэн, үсийг бат бөх болгож, үсний уутанцрыг себум, гадны бохирдлоос цэвэрлэж, тэжээл өгөн, үсийг эрчимтэй ургуулдаг онцлогтой. Хуйх, үсний диаметр, нягтралд нөлөөлж, эрүүл, бат бөх болгон, үсний ургалтыг дэмждэг цогц системийг хэрэглэснээр 30 хоногийн дараа гэхэд эхний үр дүн гарна.
I
Шампунь
Хуйх болон үсний уутанцрыг себум, тосны хүчил, гадны бохирдлоос цэвэрлэнэ. Хуйх, үсэндээ түрхэн, зөөлөн иллэг хийж, угаана.
II
Ангижруулагч
Үсэнд тэжээл өгч, чийгийн тэнцвэрийг хадгалах үүрэгтэй. Хуйх болон үсний үзүүр хүртэл түрхэн 1-3 минут байлгасны эцэст сайтар зайлж угаана.
III
Хуйх болон үсний тэжээл
Үсний диаметрийг өргөсгөдөг энэхүү тэжээл нь үсний ширхгийг хоёр дахин өтгөрүүлнэ. Ангижруулагч хэрэглэсний дараа илүүдэл усыг алчуурт шингээн авч, хуйхандаа тэжээлээ түрхэнэ. Дараагийн угаалт хүртэл усаар зайлахгүй.
Өтгөн, хөвсгөр эрүүл үстэй болгох нэмэлт арчилгаа
Та Монгол дахь Nioxin брэндийн албан ёсны дэлгүүрт хүрэлцэн ирж Nioscope аппаратаар үс, хуйхны оношилгоо хийлгэж, мэргэжлийн эмчээс зөвлөгөө аван өөрт тохирох үс арчилгааны бүтээгдэхүүн сонгох боломжтой. Оношилгоо хийлгэсний дараа хуйхны бохирдол, үс уналтын түвшин, халзралт зэргээс хамааран мэргэжлийн эмч эрчимтэй арчилгааны нэмэлт бүтээгдэхүүнүүдийг санал болгох болно. Тухайлбал хуйх гуужуулагч, тэжээлийн маск, өтгөн харагдуулах түрхлэг, шөнийн түрхлэг зэрэг нэмэлт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэснээр эрүүл, бат бөх үстэй болох боломжтой.
Хуйх гуужуулах эмчилгээ (Nioxin Derma Renew Therapy)
Нүх сүв бөглөрөөгүй цэвэрхэн хуйх нь эрүүл үсний үндэс суурь болж өгдөг. Таны хуйх хэт их бохирдолтой тохиолдолд хуйхыг гүн цэвэрлэдэг гуужуулагчийг санал болгодог. Энэхүү гуужуулагч нь бөглөрсөн нүх сүв, булцууг бүрэн цэвэрлэж, дараагийн арчилгаанд бэлдэх үүрэгтэй. Мөн гуужуулалтыг зөвхөн салонд мэргэжлийн үсчин хийдэг онцлогтой.
Үс хамгаалах маск (Deep Protect Density Mask)
Үс хуурайшиж, гэмтэхээс сэргийлдэг тэжээлийн маск нь үсний гэмтлээс 97% хамгаална.
Халзралт, зоосон уналтын эсрэг түрхлэг (3D Intensive Hair Booster)
Зоосон уналт, огцом халзралтын эсрэг үс ургалтыг эрчимжүүлэх түрхлэг.
Үсийг өтгөн харагдуулах түрхлэг (Nioxin Diaboost)
Төрөлхийн шингэн, налчгар үстэй хүмүүст зориулсан тус түрхлэг нь үсийг 11,000 ширхгээр илүү өтгөн харагдуулна.
Эрүүлжүүлэх шөнийн түрхлэг (Night Density Rescue)
Антиоксидантаар баялаг энэхүү түрхлэг нь хуйхны гадаргуу дээрх чөлөөт радикалуудыг саармагжуулж, үс уналтыг багасгаж, уутанцрыг эмчилнэ.
Дашрамд дурдахад та Nioxin брэндийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж эхэлснээс нэг сарын дараа албан ёсны салбар болон үйлчлүүлсэн салон дээр ирж, дахин оношилгоо хийлгэж, бодит үр дүнгээ харах боломжтой.
Nioxin Mongolia
Салбар 1: Шангри-Ла Молл, 2 давхар, Beauty avenue, WellBee experience center
Утас: 80707333
Салбар 2: Сентрал Тауэр, 2 давхар 202а, WellBee experience center
Утас: 80707273
Бусад: Nioxin брэндээр үйлчилгээ үзүүлдэг үсчин, салонууд
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.
Албан ёсны вебсайт : www.wellbee.mn www.nioxin.com