Хайх

Долоон төрлийн өвөрмөц бөгөөд үр дүнтэй нүүрний маск

Тугалган цаасаар хийсэн, арьс борлуулах үйлчилгээтэй, хуурай болон бусад

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Долоон төрлийн өвөрмөц бөгөөд үр дүнтэй нүүрний маск

Dr.Jart+ алгиний хүчилтэй маск

Долоон төрлийн өвөрмөц бөгөөд үр дүнтэй нүүрний маск (фото 1)

Гоо сайхны мэргэжилтнүүд алгинийн хүчилтэй маскийг тодорхой процедурын дараах эцсийн шат болгон ашиглах дуртай байдаг. Замагны найрлагатай нунтгийг устай холин арьсан дээр түрхэх зориулалттай энэ маск нь арьсыг чийгшүүлж, үрэвсэл болон бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлж, арьсыг чангалж, арьсан дээрх нүхийг багасгаж, хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлдэг байна. Харин гэрийн нөхцөлд зориулж Dr.Jart+ маркийн мэргэжилтнүүд нэг удаагийн алгинийн хүчилтэй маскийг зохион бүтээсэн юм. Rubber Mask нь чийгшүүлэх, цэвэрлэх, чангалах, цайруулах гэсэн дөрвөн төрлийн сонголттой гардаг байгаа.

Graydon Skincare капсултай маск

Долоон төрлийн өвөрмөц бөгөөд үр дүнтэй нүүрний маск (фото 2)

Канадын Graydon Skincare брэнд дэлхий дээрх анхны капсул доторх скраб хэлбэрийн маск гаргасан байдаг. Капсул бүр дотроо чиа үр, нунтагласан ногоон кофе, модны нүүрс ба мөөгөнцөр агуулдаг юм. Энэхүү маскийг ашиглахын тулд эхлээд арьсаа норгож, капсулыг хоёр хэсэг болгон хуваан доторх нунтгийг скраб маягаар ашиглаж, эсвэл арьсандаа түрхээд 10-15 минут байлгасны дараагаар цэвэрлэх заалттай юм. Маскны нунтагт мөн өөрийн дуртай, үйлчилгээний нөлөөг сайжруулах чадвартай бусад орцыг нэмж болно.

Holika Holika даавуун маск

Долоон төрлийн өвөрмөц бөгөөд үр дүнтэй нүүрний маск (фото 3)

Солонгосын Holika Holika брэнд маш олон төрлийн амьтдын дүр зурагтай даавуун маск гаргадгаараа алдартай. Харин бид энэ удаагийн нийтлэлдээ арьсыг цайруулж, хаван буулгах үйлчилгээтэй хулсны баавгайтай маскийг сонголоо. Уг маскны даавуунд арьсанд чигшил өгөх хулсны ханд, залуужуулах брокколи байцаа ба хулд загасны түрс, цайруулах үйлчилгээ үзүүлэх C амин дэмээр баялаг кивиний орц шингэсэн байдаг юм.

St.Tropez арьс борлуулах маск

Долоон төрлийн өвөрмөц бөгөөд үр дүнтэй нүүрний маск (фото 4)

Арьс борлуулах чиглэлээр зах зээл дээр тэргүүлдэг цөөн компаниудын нэг St.Tropez-ын гаргадаг энэхүү даавуун маск нь арьсыг чийгшүүлж, тодорхой хэмжээнд борлуулдаг байна. Та маскийг нүүрэн дээрээ хэр удаан байлгахаас шалтгаалаад таны арьсанд бор өнгө илүү гүн орох болно. Арьс борлуулах аливаа бүтээгдэхүүний адил энэхүү маскийг хэрэглэсний дараагаар гараа сайтар угаах шаардлагатай болно.

Estée Lauder тугалган маск

Долоон төрлийн өвөрмөц бөгөөд үр дүнтэй нүүрний маск (фото 5)

Тугалган маск нь чухал арга хэмжээний өмнө танд гарцаагүй хэрэг болно. Маскны тугалган материал нь арьсанд тустай найрлагыг удаан барьж, чийгээ алдахгүй байхад нөлөөлдөг байна. Маск арьсыг маш сайн чийгшүүлж, ядарсан шинж тэмдгүүдийг арилгах болно.

Nannette de Gaspé хуурай маск

Долоон төрлийн өвөрмөц бөгөөд үр дүнтэй нүүрний маск (фото 6)

Даавуун материалтай хуурай маскийг Канадын Nannette de Gaspé марк зохион бүтээсэн юм. Уг маскийг хэрэглэхээсээ өмнө хоёр гартаа сайтар үрж, үүний дараагаар арьсан дээрээ тавин 15 минут байлгах шаардлагатай аж. Түүнчлэн маскийг хэд, хэдэн удаа ашиглаж болдог давуу талтай юм. Хуурай маскны найрлагад төрөл бүрийн далайн ханд болон хуурай хэлбэрийн пептидууд ордог байна.

Etude House бөмбөлөгтэй маск

Долоон төрлийн өвөрмөц бөгөөд үр дүнтэй нүүрний маск (фото 7)

Энэхүү гель хэлбэрийн өтгөн маск нь дотроо жижиг хэмжээний капсулууд агуулдаг бөгөөд хэрэглэхийн өмнө тэдгээр капсулуудыг бяцалж, маскны үндсэн найрлагатай холих шаардлагатай юм. Бөмбөлөгтэй маскийг унтахынхаа өмнө түрхэж, өглөө нь үлдэгдэл хэсгийг нь цэвэрлэх хэрэгтэй. Уг маск нь нүх багасгах ногоон цай, улаан батганы эсрэг хар цай, мөн цайруулах үйлчилгээтэй гүзээлзгэнийн найрлагатай гэх нийт гурван төрлийн сонголттой гардаг байгаа.

цааш үзэх