Хайх

Анхаарал хандуулах шинэ найрлага: Исгэсэн орц найрлага гэж юу вэ?

Анхаарал хандуулах шинэ найрлага: Исгэсэн орц найрлага гэж юу вэ?

Байгалийн гаралтай найрлага

Text: Buro.Mongolia


Далайн замаг, зөгийн бал, эмийн ургамал зэрэг байгалийн орц найрлагуудыг исэлдүүлэх явцад амин дэмээр баялаг амин хүчил, органик нэгдлүүд үүсдэг. Тэдгээр ашигт нэгдлүүдийг гоо сайхны бүтээгдэхүүний гол найрлагад ашиглан байгалийн гаралтай, ашиг тусаар баялаг бүтээгдэхүүн гаргаж авахыг fermented cosmetic буюу исгэсэн орц найрлагатай бүтээгдэхүүн хэмээн нэрлээд байгаа юм. Исгэсэн найрлага нь ердийн орц найрлагаас илүү шим тэжээл ихтэй, эмзэг арьсанд хэрэглэхэд сөрөг нөлөөгүй гээд олон давуу талтай билээ.

Арьсны гүнд хүртэл тэжээл өгнө

Байгалийн идэвхтэй бодисууд буюу арьсанд шим тэжээлтэй найрлагууд нь том молекулын хэмжээтэй байдаг тул хүний арьс байгалийн идэвхтэй бодисуудыг хангалттай шингээж авдаггүй байна. Харин найрлагыг исгэх явцад молекулын хэмжээ багасдаг учир исгэсэн орц найрлагатай бүтээгдэхүүн нь арьсны гүн хүртэл шингэж, тэжээл өгч чаддаг байна.

Эмзэг арьсанд ч тохиромжтой

Байгалийн зарим найрлага арьсыг цочроох хүнд металл, пестицид гэх мэт хортой бодисыг агууладаг. Харин исгэх үйл явц нь эдгээр бодисыг саармагжуулж, гоо сайхны бүтээгдэхүүнийг илүү аюулгүй болгож өгдөг тул мэргэжилтнүүд исэлдсэн орц найрлагатай бүтээгдэхүүнийг эмзэг арьсанд хүртэл хэрэглэхийг зөвлөдөг.

Арьсыг чийгшүүлэх нэгдлээр баялаг

Байгалийн найрлагуудыг исгэх явцад арьсанд ашигтай амин хүчил, органик нэгдлүүд шинээр бий болдог. Нэг үгээр бол химийн бус байгалийн аргаар гаргаж авсан найрлагаар баялаг гэсэн үг юм.

Исгэсэн орц найрлагатай бүтээгдэхүүн

Хамгийн алдартай исгэсэн найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүний нэг бол SK-II брэндийн PITERA эссенс юм. Уг эссенсийн гол найрлагад саке буюу исгэсэн будааны архи ордог байгаа. Түүнчлэн MISSHA брэндийн Time Revolution Artemisia эссенс нь найрлагадаа 100 хувь исгэсэн агь ургамал агуулдаг байна.

цааш үзэх