Хайх

Баярын дараа бие организмоо хоргүйжүүлэх 8 алхам

Баярын дараа бие организмоо хоргүйжүүлэх 8 алхам

Детокс хийх цаг ирлээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Аливаа баяр наадмын дараа юуны түрүүнд бие махбодоо хоргүйжүүлэн, эрүүлжүүлэх нь хамгаас чухал. Баярын дараах өдрүүдэд ходоод гэдэсний замын үрэвслийг багасгаж, хоол боловсруулах тогтолцоог бүхэлд нь сайжруулж, илүүдэл шингэнийг гадагшлуулж, мөн бие организмын өөр өөрийгөө хоргүйжүүлэх байгалийн үйл явцыг дэмжих шаардлагатай байдаг. Бид бие махбодоо хэрхэн гэрийн нөхцөлд хоргүйжүүлж болохыг мэргэжилтнүүдээс тодрууллаа.

С амин дэм болон цитрусийн төрлийн жимснүүд хэрэглэх

Хоосон ходоодон дээр уусан аливаа цитрусийн төрлийн жимсний шүүс нь цөсний хүүдийнд хуримтлагдсан хортой бодисуудыг гадагшлуулан цэвэрлэхэд тусална. "Нимбэгтэй ус, эсвэл усаар шингэлсэн грейпфрутын шүүс ууж болно. Мөн жүрж, нимбэг, грейпфрут зэрэг олон жимсний холимог шүүсийг усаар шингэлж ууж ч бас болно. Харин шүүсээ уусны дараа креон эсвэл мезим зэрэг хоол боловсруулалтад тусалдаг фермент хэрэглээрэй" хэмээн Premium Aesthetics эмнэлгийн эмч зөвлөж байна.

Түүнчлэн согтууруулах ундаа хэрэглэсэн нөхцөлд судаснууд их хэмжээгээр хохирдог тул С амин дэмийн ачаар судасны нэвчих чанарыг нөхөн сэргээх хэрэгтэй. С амин дэмийг нохойн хошуу болон чацарганаас олж авах боломжтой.

"Согтууруулах ундааг биохимийн задралд оруулахын тулд бидний элэг маш идэвхтэй ажилладаг бөгөөд энэ явцад их хэмжээний чөлөөт радикалууд үүсдэг. Харин С амин дэм нь антиоксидантын үйлчилгээ үзүүлдэг давуу талтай. С амин дэмийг өдөрт 1000 мг хэтрүүлэлгүй хэрэглээрэй" гэж ProDIETA компанийн хоол тэжээлийн мэргэжилтэн ярьж байна.

Баярын дараа бие организмоо хоргүйжүүлэх 8 алхам (фото 1)

Сорбентууд болон цөс хөөх эм уух

Сорбентууд бие организмоос төрөл бүрийн хортой бодисууд гадагшлуулахад маш үр дүнтэй байдаг. "Дээрх зөвлөгөөний дагуу цитрусийн жимсний шүүс болон фермент уусны цагийн дараа найрлагадаа идэвхжүүлсэн нүүрс болон шавар агуулсан бүтээгдэхүүн буюу сорбентуудыг хэрэглээрэй. Энэ нь капсулан эм, нунтаг эсвэл гель хэлбэртэй бүтээгдэхүүн байж болно. Тус бүтээгдэхүүнээс уух тоо ширхгийг өөрийн биеийн жингээс хамааран тооцолдог байгаа. Сорбентууд хортой бодис гадагшлуулахад тусална" хэмээн Premium Aesthetics эмнэлгийн эмч ярилаа.

"Баярын дараа элгээ нөхөн сэргээхийн тулд фосфолипид агуулсан элэг хамгаалах гепатопротектор эм ууж болно. Түүнчлэн цөс хөөх үйлчилгээтэй эм эсвэл ургамлын гаралтай бүтээгдэхүүн уухыг зөвлөж байна. Жишээ нь урсодеоксихолийн хүчил эсвэл сүүн зараа цэцгийн үрийн ханд байж болох юм" гэж ProDIETA компанийн хоол тэжээлийн мэргэжилтэн онцоллоо.

Эрдэст ус уух

"Хийжүүлсэн эрдэст ус биеэс хор гадагшлуулахдаа тун сайн. Ийм төрлийн ус нь эсүүдийг шаардлагатай микро элементүүдээр хангадаг маш том давуу талтай юм" гэж эмч Леонид Элькин зөвлөж байна.

Хивэг идэх

Хивэг гэдэс, дотрыг хортой бодисоос цэвэрлэж, гэдэсний үйл ажиллагааг идэвхжүүлснээр хоолны шингэцийг сайжруулдаг. Хивгийг өдрийн турш ус болон ногоон цайгаар даруулан хэсэгчлэн идээрэй.

Баярын дараа бие организмоо хоргүйжүүлэх 8 алхам (фото 2)

Ургамлын гаралтай цай уух

"Баярын дараах өдрүүдэд энгийн цайны оронд нимбэгийн гавар эсвэл алтан товч цэцгийн хандтай ургамлын гаралтай цай ууснаар мэдрэлийн системээ тайвшруулан орой бүр эртхэн унтаж, амгалан тайван нойрсоорой. Сайн унтаж амрах нь бие организмоо эрүүлжүүлэх хамгийн чухал алхам юм" гэж Premium Aesthetics эмнэлгийн эмч хэллээ.

Халуун хүйтний нөлөө үзүүлэх

Халуун хүйтний эсрэг тэсрэг температурыг хослуулан усанд орох нь бие махбодыг сэргээж, цусны эргэлтийг сайжруулж, хаван буулгаж, толгойн эргэлтийг багасгаж, бодисын солилцоог хурдасгана" хэмээн Rock the Cycle студийн дасгалжуулагч онцолж байна. Мөн өдрийн турш арьсаа мөсөөр арчвал хаван бууж арьс тань чангарах болно.

Баярын дараа бие организмоо хоргүйжүүлэх 8 алхам (фото 3)

Цэвэр агаарт алхах

Цэвэр агаарт алхах нь бие организмоос хортой бодис гадагшлахад нөлөөлж, цус хөөж, бодисын солилцоог хурдасгадаг. "Алхахын оронд мөн сунгалт эсвэл пилатес зэрэг эрчим багатай дасгалууд хийж болно. Хамгийн гол нь биеэ хөдөлгөж, цэвэр агаар амьсгалаарай" хэмээн Pilates PMP студийн дасгалжуулагч хэллээ.

Баярын дараа бие организмоос илүүдэл шингэнийг гадагшлуулж, бүхэлд нь тайвшруулан амраах хэрэгтэй. "Халуун ваннд хэвтсэнээр арьсны нүхийг нээн илүүдэл шингэнийг гадагшлуулж болно. Мөн арьсандаа тусгай давсаар пилинг хийх нь илүүдэл шингэнийг хөөж, тайвшрахад нөлөөлнө шүү" гэж «Профиль Professional Club» төвийн спа мэргэжилтэн зөвлөлөө.

Шөл уух

Баярын дараах өдрүүдэд ихэвчлэн шөлтэй хоол идэх нь бие организм дахь электролитын давсны дутагдлыг нөхөж, хоол боловсруулалтыг тэнцвэржүүлж, элэг ба бөөрийг ачаалуулахгүйгээр шаардлагатай тэжээлийг тань өгөх болно.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх