Хайх

Bobbi Brown-ы бүтээлч захирал нүүрээ хэрхэн будахыг зөвлөж байна

Bobbi Brown-ы бүтээлч захирал нүүрээ хэрхэн будахыг зөвлөж байна

Хөвсгөр хөмсөг, гэрэлтсэн арьс, алтлаг хайлайтер зэрэг нүүр будалтын гол чиг хандлагууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Bobbi Brown брэндийн олон улсын бүтээлч захирал, гол нүүр хувиргагч Эдуардо Феррейра ярьж байна:

Ойрын хугацаанд гоо сайхны салбарт ноёрхох гол чиг хандлагууд бол гэрэлтсэн арьс, алтлаг хайлайтер ба хөвсгөр хөмсөг юм.

Суурь крем

Bobbi Brown-ы бүтээлч захирал нүүрээ хэрхэн будахыг зөвлөж байна (фото 1)

Bobbi Brown-ы бүтээлч захирал нүүрээ хэрхэн будахыг зөвлөж байна (фото 2)

Эрүүл, залуу арьсны эффект бий болгохын тулд би тунгалаг суурь крем хэрэглэдэг. Тэр дундаа Bobbi Brown-ы Extra Illuminating Balm гэх чийгшүүлэн, гэрэлтүүлэх үйлчилгээ үзүүлдэг бальзамыг нүүр будалтад заавал ашигладаг. Энэ бүтээгдэхүүн нь арьсыг маш ихээр чийгшүүлдгийн зэрэгцээ сувдан гялбаа нэмж өгдөг. Ийм төрлийн чийгшүүлэгчид ихэвчлэн нарны гэрэлд саарал туяа цацруулдаг бол энэ бүтээгдэхүүн нь үүнээс сэргийлж найрлагадаа цэнхэр, ногоон ба шар гэх өнгө өнгийн жижиг гялтганасан ширхгүүд агуулдаг юм. Уг бальзамыг суурь кремтэйгээ хольж түрхвэл хамгийн шилдэг үр дүнд хүрнэ. Жишээ нь Skin Long-wear Weightless Weight Foundation суурь кремтэй төгс зохицдог юм. Дахин сануулахад эдгээрийг эхлээд хооронд нь хольж, зөвхөн дараа нь л арьсандаа түрхээрэй. Ингэж байж л хүссэн үр дүндээ хүрэх болно.

Bobbi Brown-ы бүтээлч захирал нүүрээ хэрхэн будахыг зөвлөж байна (фото 3)

Надад мөн Highlighting Powder пудр маш их таалагддаг юм. Энэ пудрын ачаар би нүүрний хамгийн өндөр цэгүүд буюу шанаа, хамар зэрэг хэсгүүдийг гэрэлтүүлж өгдөг. Түүнчлэн мөр болон цээжний хэсэгт түрхвэл их гоёмсог харагддаг.

Контуринг

Bobbi Brown-ы бүтээлч захирал нүүрээ хэрхэн будахыг зөвлөж байна (фото 4)

Харин арьсны өнгийн хувьд гэвэл би Stonestreet Bronzing Powder пудрын тусламжтай хөнгөн контуринг хийх дуртай. Энэ нь арьсыг үл ялиг борлосон мэт маш байгалийн эффект бий болгодог юм. Нүүрэндээ контуринг хийхдээ хүзүүгээ мартаж болохгүй шүү. Хүзүүний арьс нүүрний арьснаас илүү цайвар өнгөтэй байдаг шүү дээ.

Хөмсөг

Bobbi Brown-ы бүтээлч захирал нүүрээ хэрхэн будахыг зөвлөж байна (фото 5)

Одоо хөмсөгний талаар ярилцацгаая. Өнөөдөр үл ялиг, маш хөнгөн тодотгосон, байгалийн хөмсөг моданд орсон байгаа. Энэ нь ч надад их таалагдаж байгаа. Нарийхан харандааны ачаар хөмсөгнийхөө үс багатай хэсгийг дүүргэхэд л хангалттай. Үүний дараа хөмсөгнийхөө үсийг самнан Waterproof Brow Shaper гелиэр хэлбэрийг нь тогтоож өгөөд л болчхож байгаа юм.

Уруул

Bobbi Brown-ы бүтээлч захирал нүүрээ хэрхэн будахыг зөвлөж байна (фото 6)

Уруулаа будахдаа Crushed Liquid Lip Colors гэх шингэн уруулын будаг хэрэглэхийг зөвлөх байна. Өөрөөр хэлбэл уруулыг бүхэлд нь тод өнгөөр бүрхэх биш харин ердөө л зөөлөн туяа оруулж, чийгшүүлэх байдлаар будах хэрэгтэй. Ийм төрлийн шингэн будгийг мөн хацартаа хөнгөн ягаан туяа оруулах зорилгоор хэрэглэж болдог давуу талтай.

Нүд

Bobbi Brown-ы бүтээлч захирал нүүрээ хэрхэн будахыг зөвлөж байна (фото 7)

Нүдний хувьд бүх анхаарлаа сормуусандаа хандуулаарай. Өтгөн, урт сормуус таны гол чимэг болно. Би Smokey Eye сормуусны будгийг гурав давхарлан түрхэх дуртай. Гурав давхарласныхаа дараа мөн сормуусны дээгүүр хоёр удаа хөнгөн самнаж өгдөг. Ингэснээр маш үзэсгэлэнтэй харц бий болдог юм.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх