Хайх

Дэлгэц их ширтсэнээс үүссэн нүдний хөх туяаг хэрхэн арилгах вэ?

Дэлгэц их ширтсэнээс үүссэн нүдний хөх туяаг хэрхэн арилгах вэ?

Нүдний хөх туяа үүсэхээс сэргийлэх, арилгах 5 алхам

Text: Бюро 24/7


Зөв зовхины тос сонгох

Нүдний доогуур хөх туяа татах асуудал анх удаа тохиож байгаа бол, мөн арьс тань залуу бол найрлагадаа гиалуроны хүчил агуулсан шингэн бүтэцтэй зовхины тос сонгоорой. Түүнчлэн сүүлийн үед гоо сайхны салбар дахь онцлох найрлагын нэгээр нэрлэгдээд буй кофейн агуулсан зовхины тос нь арьсны эд эсийг сэргээж, антиоксидантаар тэтгэн цайруулах үйлчилгээг үзүүлэх болно.

Дэлгэц их ширтсэнээс үүссэн нүдний хөх туяаг хэрхэн арилгах вэ? (фото 1)
Caffeine Under-Eye Serum, The Inkey List
Дэлгэц их ширтсэнээс үүссэн нүдний хөх туяаг хэрхэн арилгах вэ? (фото 2)
Creme Contour Yeux et Levres Biofixine, Biologique Recherche
Дэлгэц их ширтсэнээс үүссэн нүдний хөх туяаг хэрхэн арилгах вэ? (фото 3)
Pep Start Eye Cream, Clinique

Өдөр тутмын арьс арчилгаандаа иллэг оруулах

Гуаша, болор мөөг зэрэг иллэгийн хэрэгслүүдийг арьс арчилгааны шатандаа нэмээрэй. Зовхины хэсэгт зөөлөн иллэг хийх нь цусны эргэлтийг сайжруулж, нүдний хаванг бууруулна.

Дэлгэц их ширтсэнээс үүссэн нүдний хөх туяаг хэрхэн арилгах вэ? (фото 4)
NuVibe RX Amethyst Massaging Beauty Tool, Nurse Jamie
Дэлгэц их ширтсэнээс үүссэн нүдний хөх туяаг хэрхэн арилгах вэ? (фото 5)
Crystal Contour Gua Sha, Odacite
Дэлгэц их ширтсэнээс үүссэн нүдний хөх туяаг хэрхэн арилгах вэ? (фото 6)
Beauty Restorer Precision, Hayo'u

Нарны хамгаалалтыг бүү март

Нарны тос хэрэглэхгүй байх нь гоо сайхандаа хийж буй "нүгэлт" үйлдэл болохыг арьсны мэргэжилтнүүд цаг тутам сануулдаг. Учир нь бид хичнээн чанартай шөнийн тос хэрэглэн, үнэтэй гуужуулах үйлчилгээнд орсон ч нарны тос хэрэглэхгүй байх нь арьсыг шууд гэмтээж, хөгшрөх үйл явцыг хурдасгадаг юм. Мөн нүүрний арьсны хамгийн нимгэн хэсэгт тооцогддог зовхи нь нарны хэт ягаанд тун өртөмтгий тул зориулалтын зовхины нарны тос ч бас хэрэглэх хэрэгтэй.

Түүнчлэн дэлгэцээс ялгарч буй цэнхэр туяанаас SPF заалттай нарны тос бүрэн хамгаалж чаддаггүй учир давхар шүүлтүүртэй нарны тос сонгохыг зөвлөж байна.

Дэлгэц их ширтсэнээс үүссэн нүдний хөх туяаг хэрхэн арилгах вэ? (фото 7)
Sun Stick SPF 50, Collistar
Дэлгэц их ширтсэнээс үүссэн нүдний хөх туяаг хэрхэн арилгах вэ? (фото 8)
Sun Protection Eye Cream SPF 25, Shiseido
Дэлгэц их ширтсэнээс үүссэн нүдний хөх туяаг хэрхэн арилгах вэ? (фото 9)
Superdefense City Block SPF 50, Clinique

Омега-3 тосны хүчлээр баялаг хоол хүнс хэрэглэх

Яргай загас, бүйлс, хушга, авокадо, чидун жимсний тос, чиа үр, маалингын үр зэрэг Омега-3 тосны хүчлээр баялаг хоол хүнсийг тогтмол хэрэглэж заншаарай. Ханаагүй тосны хүчил агуулсан эдгээр хоол хүнс нь цусны эргэлт сайжруулж, нүдний хөх туяа үүсэхээс сэргийлнэ.

Антигистаминыг анхааралдаа аваарай

Зуны улирал эхэлсэн энэ үед улирлын шинжтэй харшил хөдөлдөг. Харин нүд загатнаж, нулимс гарах нь хөх туяа үүсэх нэг шалтгаан болдог ба харшлын эмээ сонгохдоо антигистамин найрлагатайг сонгоорой. Антигистамин нь хамар битүүрэх, хамраас нус гоожих, нүд загатнах, нүднээс нулимс гарах, биеэр тууралт үүсэх, хавдах зовиуруудыг намдаах үйлчилгээ үзүүлнэ.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх