Хайх

Эрүүл толигор арьсны нууц: Хуурай брашинг буюу сойзоор арьсаа гуужуулах нь

Эрүүл толигор арьсны нууц: Хуурай брашинг буюу сойзоор арьсаа гуужуулах нь

Биеийн арьсыг эрүүл толигор болгож, дархлааг дэмжинэ

Text: Buro.Mongolia


Хуурай брашинг гэдэг нь цэвэр байгалийн гаралтай үстэй сойз ашиглан арьсны үхэжсэн эд эсийг гуужуулах нэг төрлийн пилинг юм. Хуурай брашингийг тогтмол хийснээр цусны эд эсийг сэргээн хаван, целлюлит үүсэхээс сэргийлж, дархлаагаа дэмжих боломжтой юм. Гоо сайхны экспертүүд хуурай брашинг нь эрүүл толигор арьсны нууц гэдэгтэй дуу нэгтэйгээр санал нийлж, тогтмол хийхийг зөвлөсөөр байна. 

Хуурай брашинг хийхийн давуу тал

• Үхэжсэн арьсыг гуужуулж, биеийн арчилгааны бүтээгдэхүүний шингэцийг сайжруулна.

• Тунгалгийн булчирхайд хуримтлагдсан хортой бодисуудыг устган булчингийн үйл ажиллагааг сайжруулж, дархлааг дэмжинэ.

• Хуурай брашинг тогтмол хийх нь цусны эргэлтийг сайжруулан, арьсны өнгийг сэргээдэг. Хуурай сойзны хамгийн зөөлөн хувилбар нь ч мөн ийм үйлчилгээг үзүүлдэг учир эмзэг арьстай хүмүүс хийхэд ч тохиромжтой.

•Хуурай брашинг хийх үйл явц нь арьсны өөхөн давхаргыг жигд байлгахад эерэг нөлөө үзүүлж целлюлитийг багасгана.

•Цусны эргэлтийг сайжруулж, эрч хүчийг өгдөг учир өглөөд хуурай брашинг хийх нь тухайн өдрийг сэргэлэн цовоо, эрч хүчтэй өнгөрүүлэхэд тусална.

Хуурай брашингийг хэрхэн хийх вэ

Зарим хүмүүс хуурай брашинг хийх үедээ биеийн охь тос хэрэглэхийг илүүд үздэг бол зарим нь дан хуурай сойзыг ашигладаг. Охь тостой брашинг хийх бол өмнө нь шүршүүрт орох хэрэгтэй бол дан брашингийг шүршүүрт орсны дараа хийн, биеийн тос түрхэх хэрэгтэй болохыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Дээр дурдсанчлан биед эрч хүч өгдөг тул өглөөд хуурай брашинг хийх нь хамгийн тохиромжтой.

Эрүүл толигор арьсны нууц: Хуурай брашинг буюу сойзоор арьсаа гуужуулах нь (фото 1)

Хуурай брашингийг хөлөөс эхлэн дээш чиглэлтэй, тойрог хэлбэрээр хийх ба чанга дарахгүйгээр зөөлөн хийх нь чухал юм. Биеийн арьсыг гуужуулах үед арьс шалбарч, гэмтэх ёсгүй бөгөөд суга, хүзүү зэрэг эмзэг хэсгийг гуужуулахдаа илүү болгоомжлоорой. Хуурай брашинг хийх үйл явц ойролцоогоор 3-5 минут үргэлжлэх ба долоо хоногт 2-3 удаа хийх нь тохиромжтой.

Эрүүл толигор арьсны нууц: Хуурай брашинг буюу сойзоор арьсаа гуужуулах нь (фото 2)
Goop, хар перц, нохойн хошуутай биеийн охь тос
Эрүүл толигор арьсны нууц: Хуурай брашинг буюу сойзоор арьсаа гуужуулах нь (фото 3)
The Organic Pharmacy, Биеийг хоргүйжүүлэх охь тос
Эрүүл толигор арьсны нууц: Хуурай брашинг буюу сойзоор арьсаа гуужуулах нь (фото 4)
Goop, Биеийн сойз
Эрүүл толигор арьсны нууц: Хуурай брашинг буюу сойзоор арьсаа гуужуулах нь (фото 5)
Goop, Биеийн сойз
цааш үзэх